Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Ганбаатар:Томчуудын хоорондох толхилцооноос залуучууд хохирч болохгүй

2014-11-25
0
ЖИРГЭХ

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх,  М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан хэргээр өнгөрөгч долдугаар сараас хойш цагдан хорьсон. Улмаар өнгөрөгч сарын 29-ний өдөр хуурай өлсгөлөн зарласан Л.Гансүхийг батлан даалтад гаргасан бол үлдсэн хүмүүсийг үргэлжлүүлэн хорьсоор байгаа. Тэгвэл түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хандаж, тусламж хүсчээ. Тиймээс С.Ганбаатар гишүүний хамт Хорих 461 дүгээр ангиар зочилсон юм.
10410955_735677889852748_7172980750961181169_n
С.Ганбаатар:Томчуудын хоорондох толхилцооноос залуучууд хохирч болохгүй
 С.Ганбаатар гишүүний хувьд өнөөдөр М.Тулгыг эргэлээ.  Түүний хэлж буйгаар “Залуу хүний эрүүл мэндэд санаа зовсоны үндсэн дээр ар гэрийнхнийх нь хүсэлтийг хүлээж авч ийнхүү эргэжээ. Тэрбээр “Томчуудын хоорондох толхилцооноос  залуучууд хохирч болохгүй. Миний хувьд М.Тулгыг хөлбөмбөгчин байсных нь хувьд мэдэх учраас өнөөдөр энд ирлээ. Залуу хүн хүний хий гэснийг хийснийхээ төлөө ийм хүнд байдалд орчихоод байгаад харамсч байна. Хамгийн гол нь хүний эрүүл мэнд гэдэг юунаас ч чухал” гэсэн юм.

Харин  Л.Гансүх нарын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Ц.Баасандорж “АТГ-ынхан хорьж айлгаж, залхаан цээрлүүлж өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэхээр л хичээцгээж байна. М.Тулгын бие муудаад хөл нь мэдээгүй байнга тэргэнцэрт сууснаас хойш хоёр сар өнгөрлөө” хэмээв. Ийн хорих ангид сэтгүүлчдийн дагуулж очсон С.Ганбаатар гишүүний хувьд хэд хоногийн өмнө уг хорих анги руу ирнэ гэдгээ мэдэгдэж, сэтгүүлчдийг М.Тулгатай уулзуулах хүсэлт гаргасан гэж байсан ч Хорих ангийн даргын зүгээс сэтгүүлчдийг нэвтрүүлээгүй юм. Харин С.Ганбаатар гишүүн, М.Тулгын өмгөөлөгчтэй хамт тэргэнцэртэй хоригдож байгаа М.Тулгатай уулзахаар дотогш нэвтэрсэн юм. 
10410955_735677889852748_7172980750961181169_n
М.Эрхэмхүү: Ерөнхийлөгч АТГ-ын энэ шийдвэрийг эргэж хараач гэж хүсч байна

10410955_735677889852748_7172980750961181169_n    Бид энэ хооронд М.Тулгын ээж М.Эрхэмхүүгээс цөөн хэдэн асуултанд хариулт  авсан юм.

- Танай хүү саяхан “Сонгдо” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн байгаа. Эмчилгээний явцад ямар нэг ахиц гарсангүй юу?

-Тэнд хэвтээд ямар ч үр дүн өгөөгүй. “Сонгдо” эмнэлэг нуруу нугасны нарийн мэргэжлийн эмчгүй юм билээ. Тэгсэн хэрнээ манай эмнэлэгт яаралтай хэвт гэсэн бичгийг гаргаж өгсөн. Харин хэд хоног хэвтэснийх нь дараа үргэлжлүүлэн хориход асуудалгүй гэсэн. Миний хүүгийн эрүүл мэнд зүгээр байсан бол яах гэж тэр хувийн эмнэлэг рүү авч  явсан байж таарах вэ. Хоолой нь  өвдсөн бол 461-р ангийн эмнэлэгт эмчилчихнэ биз дээ.  Энэ нь надад сэжиг төрүүлээд байна.  Миний хүүг ердөө л мөнгө  гэж харж байна.  Шалгах зүйл байгаа бол  шалгаж болно. Эцсийн эцэст би төрүүлсэн үрээ эрүүл  гаргаж авмаар байна. Битгий миний яриаг хасаарай. Би Ерөнхийлөгчид, УИХ-ын гишүүдэд үгээ хүргэмээр байна. Яагаад миний хүү ажил хийснийхээ төлөө ингэж яланд унаж байгаа юм бэ. Хэргийг нь тогтоовол тогтоохоор хугацаа өнгөрлөө.

-Хамт шалгагдаж байгаа ахлах зөвлөх асан Л.Гансүхийг батлан даалтад гаргасан. Харин хүүг  тань батлан даалтад гаргах сураг байна уу?

-Миний хүү таван сар  шоронд хоригдож байна. Батлан даалтаар гаргаж авъя гэж өмгөөлөгчөөр нь дамжуулан хүсэлт гаргасан ч АТГ зөвшөөрөхгүй байна.  Миний хүүг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гээд л хориод байдаг. Гэтэл миний хүү өнөөдөр тэргэнцэр дээр л сууж байна шүү дээ. Аргаа бараад гадаадын эмнэлгүүдэд зураг, шинжилгээг нь явуулахад бүгд л хагалгаа хийлгэх  шаардлагатай, яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдэг хариу ирж байна. Ерөнхийлөгч “Ямар нэгэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нөхцөлд залхаан цээрлүүлэх зорилгоор хорьж  болохгүй” гэж өөрөө ярьсан. Ерөнхийлөгч АТГ-ын энэ шийдвэрийг эргэж хараач гэж гуймаар байна. Ерөнхийлөгчид өчнөөн өргөдөл, уулзах хүсэлт өглөө. Нэг ч хариу аваагүй  байна.

М.Тулга: Миний биеийн байдал маш муу байна
Ийн биднийг ярилцаж дууссаны дараа М.Тулгыг эргэсэн С.Ганбаатар гишүүн гарч ирэв.  Тэрбээр М.Тулгын биеийн байдал муу байгааг хэлээд түүнийг эмчилгээнд гартал нь хөөцөлдж явах болно гэдгээ илэрхийллээ. Харин Хорих ангийн дарга н.Дамдинсүрэн С.Ганбаатарын хүсэлтийг харгалзан үзэж М.Тулгад  эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх асуудалд анхаарал хандуулна гэжээ.

Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр М.Тулга С.Ганбаатар гишүүнтэй уулзахад С.Ганбаатар “чамайг би танина. Чамтай хөлбөмбөг хамт тоглож байснаа санаж байна. Биеийн байдал нь хэр байна” гэжээ. Харин М.Тулга “Миний биеийн байдал маш хүнд байна. Огт үзэж, эмчлэхгүй байгаа” гэжээ. Тиймээс гишүүний зүгээс Хорих ангийн даргад энэ асуудлыг уламжлахад “Хорих 461-ийн эмнэлэгт М.Тулгыг хоёр сар гаруй хэвтүүлсэн” гэсэн тайлбарыг өгчээ.

М.Тулга бол манай улсын урдаа барьдаг хөлбөмбөгчин байсан гэв
Юутай ч энэ үеэр С.Ганбаатар гишүүний сэтгэгдлийг тодруулахад "Би өөрөө М.Тулгыг мэднэ. М.Тулга бол манай улсын урдаа барьдаг хөлбөмбөгчин байсан. Би хөлбөмбөг их сонирхдог хүн л дээ. Ерөөсөө томчуудын хий гэснийг хийж байсан, намууд, фракцуудын хоорондын толхилцолоос болж  монгол залуу хүний эрх ашиг зөрчигдөж, дэндүү хүчирхийлээд байна уу гэдэг бодлоор газар дээр нь харахаар ирлээ. Эрүүл мэндийн талаас нь хорих анги хохироох биш тухайн хүнийг хамгаалж байх ёстой. Ганц л зүйл хэлье. Монголын нийгэм амь амиа бодохоо болих хэрэгтэй. Өнөөдөр шударга бус зүйл байвал түүний хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Ултөрчид алдаа оноо гаргасан байвал шийтгэх хэрэгтэй. Харин үүний золиосонд нь зүгээр хий гэснийг нь хийж байсан ажилтнуудыг ингэж хэлмэгдүүлж болохгүй гэдэг утгаар нь би энд хүрэлцэн ирлээ" гэсэн юм.

Ц.Баасандорж: Энэ залуу хөлгүй болох нь

М.Тулгын биеийн байдлын талаар өмгөөлөгч Ц.Баасандорж хэлэхдээ “Тулга одоо зүүн хөл нь мэдээгүй шахам, тэргэн дээр түрүүлж ирээд, уулзалтын танхимд үүрүүлж орж ирж уулздаг. Хоёр сар босч, алхаж чадахгүй байдалтай байна. Энд нь нарийн мэргэжлийн эмч байхгүй, өвчин намдаах тариа хийгээд байж байдаг. Хурдан арга хэмжээ авахгүй бол энэ залуу хөлгүй боллоо. Солонгосын болон Тайландын хоёр ч эмнэлгээс хариу ирсэн. Энэ хүнийг мэс заслын хагалгаанд оруулаач гэж бичиг ирсэн. Энэ бичгийг нь бүх шатны хууль хяналтын байгууллагад нь өгсөн ч авч хэлэлцэхгүй байна. Үндсэн хуулийн 16.4-т заасан эрүүл мэндээ хамгаалуулах үнсэн эрх нь зөрчигдөж байна” гэсэн юм.

Д.Ундрах /24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.140.81)
    ene zaluugiin tuluu ogt temtsehgui baigaa ene niigmiig ***** ideg
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    1 цаг 52 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2 цаг 20 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    5 цаг 18 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    5 цаг 22 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    7 цаг 8 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    7 цаг 23 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    7 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    7 цаг 40 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    7 цаг 44 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    7 цаг 51 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    7 цаг 56 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    8 цаг 6 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    8 цаг 10 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    8 цаг 15 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    9 цаг 44 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    10 цаг 21 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    10 цаг 39 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    11 цаг 27 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    12 цаг 30 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    12 цаг 52 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК