Юуны түрүүнд, эмэгтэйчүүд яагаад дүр эсгээд байдаг тухай ярилцъя. Ямар ч эр хүний хувьд бүсгүйгээ дур ханатал нь таашаал өгч чадахгүй байх шиг ичгэвтэр зүйл гэж байхгүй. Хэрвээ чамтай унтсан залуу: “жирийн нэг тохиолдлын секс байсан, өөрөө дур ханасан бол боллоо” гэж ярьж байвал түүнд бүү итгэ. Чамайг дур тавиулж чадаагүй гэдэг нь түүний нэр төр хүндхэн цохилтонд орлоо л гэсэн үг.Тиймээс, хэрвээ залуу чинь хамаг хүчээ шавхан чармайж, дуусах дөхөөд байхад, харин чи яагаа ч үгүй байвал (сэтгэл санаа тавгүй г.м. шалтгаан байж болно шүү дээ) шуудхан дүр эсгэсэн нь дээр.
Үүнийг хийхэд үнэхээр амархан. Үнэмшилтэй харагдуулахын тулд чи дур тавилтын оргилд хүрэх тэр мөчийг сайн тогтоох хэрэгтэй. Үүнд гар, хөл, гуя, хурууны хөдөлгөөн, гаргах дуу авианы онцлогийг анзаараарай.
Залуу чинь “дуусах” дөхөх үед жүжигчний ур чадвараа байдгаар нь гаргаарай. Гийнаж, хашгирч, түүнд наалдаж, хумсаараа нуруу дээгүүр нь хөнгөн маажсан ч болно. Хамгийн гол нь хэтрүүлэлгүйгээр, аль болохоор үнэмшилтэй байх хэрэгтэй шүү. Эс тэгвээс, түүнийг айлгаж мэднэ, аль эсвэл баригдах юм бол нэр төрийг нь бүр их сэвтээж, сэтгэл санааны хямралд оруулах аюултай шүү.
Энэхүү нийтлэлийг уншмагц ихэнх бүсгүйчүүд “худлаа”, “дэмий юм”, “бидний тухай биш байна” гэж хэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч өнгөрсөн онд Cosmopolitan сэтгүүлээс явуулсан судалгааны дүн тэс ондоо зүйлийг өгүүлнэ:
Эмэгтэйчүүдийн 86% нь дур тавьж байгаа мэт дүр эсгэдэг.
2. 49% нь дур тавьж чадахгүй байгаад санаа зовдог бөгөөд яахаа мэддэггүй, найз залуудаа энэ тухай хэлж, нөхцөл байдлаа өөрчилж чаддаггүй.
3. 79% нь тэд дүр эсгэж байгааг залуу нь анзаардаггүй гэж боддог.
4. 90% нь дүр эсгэсэн тухай залуудаа хэзээ ч хэлэхгүй гэж боддог.
5. 54% нь дур тавихгүй гэдгийг ойлгож, залуугаа хурдан дуусгахыг хүссэн учраас дүр эсгэдэг гэнэ.
Харин чи хэр их дүр эсгэдэг вэ?





















































