Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мөсөн доор сэлж, 24 цагийн турш сэрүүн байж, юу ч идсэн таргалдаггүй онцгой хүмүүс

2014-11-26
0
ЖИРГЭХ
Анагаах ухаан тайлбарлаж чадаагүй онцгой чадвартай хүмүүсийг танилцуулж байна.
Анагаах ухаан тайлбарлаж чадаагүй онцгой чадвартай хүмүүсийг танилцуулж байна.
a245_org
1. Өдөрт 200 удаа дур ханадаг эмэгтэй

Их Британийн иргэн, 24 настай Сара Кармен өдөрт 200 удаа дур ханадаг байна. Эмч нар түүнийг Сексийн дур хүсэл байнга өдөөгдөх синдром (PSAS)-оор шаналж байгаа гэж үздэг. Энэ нь бэлэг эрхтний цусны урсгал огцом нэмэгдэхийг хэлж буй ажээ. Сара өөрийгөө тайвшруулах олон аргыг хэрэглэж, сүүлдээ эм уугаад ч тус нэмэр болоогүй гэнэ. “Секс хийлгүй хэдэн долоо хоноход л дур хүсэл урьд өмнөхөөсөө илүү төрдөг. Найз залуу маань анхандаа ихэд гайхдаг байсан. Зургаан сарын турш өөртөө ажиглалт хийхэд өдөрт 150-200 удаа дур ханасан” хэмээн Сара ярьжээ.
a245_fat
2. Огт жин нэмдэггүй хүн

59 настай Перри бургер, амттан, жигнэмэг зэргийг хязгааргүйгээр идэх боловч огтхон ч таргалдаггүй. Үүнийг анагаах ухаанд “липодистрофия” буюу биеийн өөхийг хэт хурдан шатаах эмгэг гэж нэрлэдэг ч эмчлэх аргыг өнөө хүртэл олж чадаагүй юм. Перри 12 настай хүүхэд байхаасаа л таргалах гэж бүтэн өдөржингөө унтаж, тэжээллэг хоол идсэн ч энэ оролдлого амжилтгүй болжээ. Түүний бие инсулиныг хэвийн хүнээс зургаа дахин ихээр боловсруулдаг байна.

a245_cold

3. Даарахыг мэдэрдэггүй хүн

Голландын иргэн Вим Хофыг “Мөсөн хүн” гэж нэрлэдэг. Тэр мөсөн доор сэлж, хөлдүү голын усанд таван цагийн турш байсан юм. Мөн Эверестийн оргилд шорттой авирч, шинэ сорилтуудыг өөрөө зохиосоор Геннисийн амжилтыг эвджээ. Анагаах ухаанд нотолсон хүний хүйтнийг давах чадварын тухай бүх үндэслэлийг няцаасан Вим Хоф уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнд ийм амжилт гаргасан гэж өөрөө тайлбарладаг. Шинжлэх ухаанд үүнийг одоог хүртэл тайлбарлаж чадаагүй байна. Гэхдээ түүний биеийн дулаан хадгалах чадвар онцгой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

a245_sleep
4. Унтдаггүй хүү

Рэт Лэмб хэмээх хүү нүдээ цавчиж чаддаггүй учраас өдрийн 24 цагийн турш сэрүүн байдаг. Хүүгийнхээ төлөө зовж шаналсан эцэг, эх нь эмч нарт хандсан ч учрыг  олж чадаагүй гэнэ. "Тархины эс шахагдаж, агшсаны улмаас унтах, ярих, амьсгалах зэрэг үйлдлийг хянах тогтолцоо алдагдаж эхэлдэг" хэмээн доктор Савард тайлбарлав.

a245_water

5. Уснаас харшилтай охин

Өсвөр насны охин Эшли Моррис бусадтай адил усанд сэлж, халуун ваннд орж чаддаггүй. 19 настай тэрээр усанд биеэ хүргэх юм бол өвдөж, шархалдаг байна. Австралийн Милбурн хотын эмч нар түүнийг уснаас харшилтай хэмээн оношилжээ. Халуун, хүйтэн ямар ч температуртай уснаас энэ харшил үүсдэг. Үүнийг Aquagenic Urticaria хэмээх арьсны ховор өвчин гэж оношилж байна.

a245_forget
6. Юуг ч мартаж чаддаггүй эмэгтэй

40 настай, гэрлэсэн эмэгтэй өнгөрсөн амьдралынхаа бүх түүхийг санадаг гэвэл та итгэх үү? АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хувийн амьдралын түүх, олон нийтийн тэмдэглэлт үйл явдлуудыг мартдаггүй онцгой хүмүүсийг судлаад “зогсошгүй, хянах боломжгүй, автомат ой санамжтай” гэж тодорхойлжээ. 40 настай Элизабет хэмээх бүсгүй 25 жилийн өмнө санаандгүй байдлаар болзсон хүнээ хүртэл тод санадаг. Тухайн өдөр хэд дэхь гариг байсан, цаг агаар ямар байсан зэрэг бүх зүйлийг тоочиж чадна. Үүнийг мэдрэлийн системийн hyperthymestic синдром гэж нэрлэдэг байна.
a245_tictac

7. Гаанаас өөр хоол идэж чаддаггүй охин

17 настай Натали Купер идсэн бүх хоолноосоо харшилж, өвддөг ховор төрлийн эмгэгтэй гэнэ. Түүнд ганц тохирдог хүнс нь Tic tac гаа юм. Хоол тэжээлийн дутагдалд орсон охиныг гуурсаар хооллохоос өөр аргагүй болдог гэнэ. Эрдэмтэд үүний шалтгааныг илрүүлж чадаагүй байна.

a245_hiccup
8. Зогсолтгүй зогьсдог хөгжимчин

Английн Линкольн мужийн оршин суугч, 24 настай Крис Сэндс хоёр скеунд тутам зогьсдог тул унтаж ч чадахаа байжээ. Түүнийг ховс, йог зэрэг олон аргаар анагаах гэж оролдсон боловч бүтэлгүйтжээ. Крисийн ходоодны хавхлаг хүчиллэг бодисонд хордсон тул ийм эмгэгтэй болсон гэж судлаачид үзэж байна. Түүний ходоодны тал хэсгийг тайрах хагалгаа хийсний дараа зогьсох нь багасч, хөгжмийн тоглолтоо дөрвөн цаг сонирхуулах чадвартай болжээ. Хатан хааны эмнэлгийн докторууд түүний гэдэс, ходоодыг байнга хянадаг байна.

9. Инээх бүрт нь сүйрэл болдог онцгой хүн

Их Британийн иргэн, 20 настай Кэй Андервүүд охиныг инээх бүрт ямар нэгэн таагүй зүйл, гамшиг осол болдог байна. Таван жилийн өмнө Кэй охин ийм чадвартай гэдгээ мэдсэн байна. Мэдээж үүнийг шинжлэх ухаан нотлоогүй хэдий ч ор үндэслэлгүй зүйл гэж няцааж чадаагүй юм. Айж, сандарсан охин Кэй эцэстээ нойргүйдэх өвчтэй болжээ. Британид 30 мянган хүн нойргүйдэх өвчнөөр шаналдаг гэсэн баримт бий.

Velma-Lyrae-550x366
10. Орчин үеийн технологиос харшилдаг эмэгтэй

Гар утсаар ярьж, бичил долгионы зууханд хоолоо хийж, машин унах бүрт харшилж, арьсан дээр нь юм туурдаг Деби Бьерд бүсгүйг хэн ч эмчилж чадаагүй юм. 39 настай, гоо сайханч бүсгүй эрүүл амьдрахын тулд орчин үеийн технологиос хол байхаас өөр аргагүйд хүрчээ.




0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    1 цаг 52 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    2 цаг 20 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    5 цаг 18 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    5 цаг 22 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    7 цаг 8 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    7 цаг 23 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    7 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    7 цаг 40 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    7 цаг 44 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    7 цаг 51 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    7 цаг 56 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    8 цаг 5 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    8 цаг 10 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    8 цаг 15 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    9 цаг 44 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    10 цаг 21 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    10 цаг 39 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    11 цаг 27 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    12 цаг 30 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    12 цаг 52 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК