Өнөөдөр Улсын дээд шүүхэд хоёр шатны шүүхээс хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан нэг жил зургаан сарын ял сонсоод буй Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцэх юм байна. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард гурван найз охины хамт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан гэдэг.Г.Сарангэрэл нь одоо Луусангийн эмэгтэйчүүдийн хорих буюу ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид ял эдэлж буй. Г.Сарангэрэлийн хувьд 10 сарын дараа магадлан итгэмжлэх шалгалтаар орж, ял чөлөөлөгдөх боломжтой юм. Г.Сарангэрэл нарын шүүх хурал хаалттай болно.
Д.Ундрах /24tsag.mn/





















































