Өмнөд Америкийн Суринам улсад “Srefidensi” шатрын олон улсын тэмцээн зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөв. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн “мастер класс” ангилалд манай улсын тамирчин шатрын их мастер А.Энхтуул өрсөлдөж, шагналт тавдугаар байрт шалгарлаа. Ингэснээр их мастер маань өөрийн чансаагаа 16 –гаар ахиуллаа.




















































