
Энэ нэмэлт бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч Rhizopus Oryzae мөөгөнцөр илэрсэн бөгөөд хүний арьс, дотор эрхтнийг гэмтээж улмаар үхэлд хүргэх аюултай юм. Нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүн хордлого авч нас барсан тохиолдол өнгөрсөн 10 дугаар сард АНУ-д гарсан байна. Нэмэлтийг АНУ-ын нийт нутаг дэвсгэр, Их Британи, Израил Улсын зах зээл болон цахим ертөнцөөр нэлээд хэмжээгээр борлуулж байжээ.
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын Холбооны алба мэдээлэл хийж уг бүтээгдэхүүнийг цахим ертөнцөөр дамжуулан худалдан авч хэрэглэхгүй байхыг иргэддээ анхаарууллаа. Solgar ABC Dophilus® Powder нэмэлт нь ОХУ-ын холбогдох байгууллагын бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй, худалдан борлуулах эрх аваагүй юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/