АТГ-аас Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд мөнгө завшсан хэмээн шалгаж байгаа билээ. Мөрдөн шалгах ажилтай холбоотойгоор Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр АТГ-аас хоёр удаа цагдаад хандаад байна.Тодруулбал 11-р сарын 4-ны өдөр мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан бөгөөд энэ хэргийг шалгаж өгнө үү хэмээн АТГ-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандаж байсан юм. Улмаар өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүйг гэж үзсэн байдаг.
АТГ-аас 11-р сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаад дахин хандсан байна. Энэ удаад АТГ-ын нэр хүндэд халдсан буюу Эрүүгийн хуулийн 111-ийг үндэслэн цагдаад өгчээ. Одоогоор эрүүгийн хэрэг үүсээгүй байгаа бөгөөд хэргийг шалгаж байгаа талаар Ц.Баасандорж өмгөөлөгч өчигдөр М.Тулгыг эргэх үеэрээ онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/





















































