Нийслэлийн дүүргүүдийн татварын хэлтсийхэн өөрсдийгөө 6.6 тэрбум төгрөгөөр урамшуулсан хэрэг нийгэмд дуулиан тарьсан. УИХ-ын даргын шийдвэрээр улсаас авсан дээрх мөнгийг нь буцаан төлүүлэхээр болсон билээ. Тэгвэл үүнтэй адил хэрэг Хөвсгөлд аймагт болжээ. Тодруулбал тус аймгийн татварын хэлтсийхэн татварын орлогын төлөвлөгөө давуулан биелүүлсний урамшуулал болгож энэ онд орон нутгийн давсан орлогоос 30 сая төгрөг авчээ. Санхүү төрийн сангийн хэлтсээс Татварын хэлтэст 30 сая төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч шилжүүлсэн байна.
Т.Энхэлээ






















































Сэтгэгдэл (2)