Цагдаагийн Ерөнхий газрын шинэ даргаар сонгогдсон Р.Чингис нь дөнгөж сая тамга, тэмдэгээ гардан авлаа. Р.Чингис өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсны дээр шинэ албанд томилогдохын өмнө Хууль сахиулах Их сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байжээ. 




















































