“Монгол хурандаа” нийгэмлэг ТТБ байгууллагаас өчигдөр хурандаа нарын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Тус уулзалтын үеэр тулгамдаад буй олон асуудлыг талаар ярилцсан бөгөөд сүүлийн жилүүдэд цэргийн цол үнэгүйдэж байгаа талаар түлхүү ярилцлаа. ШШГЕГ-ын ддаргаар 1990-1993 онд ажиллаж байсан Ж.Чойндон “Би 30 жил алба хашиж хурандаа болсон. Харин миний хойч үе гурван жил ажиллаад л энэ цолыг хүртдэг болж. Цэргийн сургуульд яваагүй, албаг хашаагүй, энэ талаар ямарч мэдлэггүй хүн бидний олон жил хөдөлмөрлөж байж авдаг болж. Начин цолыг хошууч цол зүгээр л дагалдаж байна. Гэтэл цэргийн албан хаагчид энэ цолыг авах гэж олон жил хөдөлмөрлөдөг” гэсэн юм. Түүний хэлсэнээр сүүлийн жилүүдэд олон улсын болон төрийн наадамд амжилттай оролцсон тамирчид гаргасан амжилтаасаа хамаарч цол авч байгаа. Үүнийг өчигдрийн хуралд оролцсон олон хүн эсэргүүүцэж байлаа.





















































Сэтгэгдэл (1)