Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдлоос бүрэн салахад 20-30 жил шаардлагатай

2014-11-27
0
ЖИРГЭХ

утааа    Сүүлийн 10 гаруй жил гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлоос салахын тулд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг албаныхан онцлон хэлж байна.  Өнгөрсөн он жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр багагүй хөрөнгө мөнгө зарцуулж  хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Гэвч агаарын бохирдол бидний нүдэнд үзэгдэж харагдахаар буурахгүй байна гэх иргэд цөөнгүй. Үнэндээ тэдгээр иргэд буурахгүй байна хэмээн хийж хэрэгжүүлж буй ажлыг өөлж сууснаас биш өөрөө утааг бууруулахын тулд юу хийсэн бэ гэдэг нь тун сонин. Ард иргэдийг агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжин оролцож хамтдаа нэг сэтгэлээр хүчин зүтгэе хэмээн албаныхан ийнхүү уриалж байгаа нь ч учиртай. Учир нь иргэд утаагүй зуух төслийн хүрээнд 90 хувийн хөнгөлөлт эдэлж зуух худалдан авсан хэрнээ түүнийгээ хэрэглэхгүй, хэрэглэсэн ч буруу хэрэглэж утааг бууруулах үйл ажиллагаанд саад учруулж буй юм.

Нэгэнт л нэг өглөө сэрээд л бүгд орон сууцанд орж чадахгүйгээс хойш агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ мэт өөрсдийнхөө амьдралд  тохирсон аргуудыг хэрэглэх нь зүйтэй. Гэвч утаагүй зуух төслийг утаатай зуух болгож буй иргэд олон байна. Тиймээс л  ерөнхий сайд хүртэл өөрөө утаагүй зуухыг хэрхэн зөв галлаж  агаарт гадагшлах хорт хийн утаа хэрхэн багасаж буй талаар хичээл хүртэл зааж байсан шүү дээ. Зарим хүмүүст энэ нь инээдтэй, бүр  бухимдал төрүүлмээр санагдаж болох ч яг үнэндээ иргэд ийнхүү зөв галлаад сурчихвал утааны асуудал бага ч гэсэн багасна.

Агаарын чанар сайжирч байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн  хоёр  жилийн хугацаанд  хамгийн их утаатай  суурьшлын бүсийг тогтоон тэнд амьдарч буй айл өрхүүдийг утаагүй зуухаар бүрэн хангаж агаарын чанарыг судалдаг болсон. Үүний үр дүнд утаа бага ч гэсэн буурч байгааг албаныхан хэлж байна. Тодруулбал Улаанбаатар хотын хүйтний улирлын/хүйтний улирал гэдэгт тухайн жилийн 10-12 сар, дараа жилийн 1-4 сарыг оруулсан/ агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 2012-2013 оны мөн  үетэй харьцуулахад 20 хувиар буурчээ. Харин Улаанбаатар хотын хүйтний улирлын агаар дахь азотын давхар ислийн дундаж агууламжийг 2012-2013 оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар, агаар  дахь том ширхэглэгт тоосонцор 2012-2013 оны мөн үетэй харьцуулахад  өөрчлөлтгүй гарчээ. Тэгвэл нарийн ширхэглэгт тоосонцорын дундаж агууламж 2012-2013 онтой харьцуулахад 21 хувиар багассан байна. Харин иргэд  зуухаа бүрэн ашиглаж, галаа зөв галлавал үүнээс ч илүү хэмжээгээр буурах юм. Албаны хүний зөвлөж байгаагаар иргэн та галлахдаа нүүрсээ доор нь хийж дээрээс нь асаавал бүрэн ноцолт явагдаж агаарт ялгарах хорт хий бага байдаг юм байна. Тиймээс энэ дарааллаар галлаж нийслэлийн утааг бууруулах ажилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа юм.

Агаарын бохирдолтой ард иргэд, төр засагтайгаа  хамт тууштай тэмцэх нь чухал


Дээр дурдсанчлан агаарын бохирдол нэг өглөө сэрэхэд арилах зүйл биш. Дэлхийн томоохон хотуудын жишээнээс харж байхад ард иргэд нь Засгийн газартайгаа нэг сэтгэлээр зүтгэж бие биенийхээ хийж хэрэгжүүлж буй ажлыг дэмжин тусалж, тууштай тэмцэж чадвал 20-30 жилийн дараа утаа гэдэг зүйл бүрэн арилдаг  байна. Тиймээс манайхан ч гэсэн тууштай, тэвчээртэй байж төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжээд өөрсдөөсөө шалтгаалах зүйлд хариуцлагатай байвал нэг хоёр жилээс бага багаар багасаж 20-30 жилийн  дараа бүрэн арилах боломжтой юм.

Автомашины утаа хамгийн хортой

Түүнчлэн агаарын бохирдол зөвхөн нүүрс түлж буй айл өрхүүдээс  гарч байгаа гэвэл өрөөсгөл ойлголт болно. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр автомашины тоо эрс нэмэгдсэн.  Харин манай усад явж буй автомашины дийлэнхийг Солонгос, Япон зэрэг орноос оруулж ирсэн хорт утааг их хэмжээгээр ялгаруулдаг хуучин автомашинууд эзэлдэг. Монголд явж буй нэг машин Европын стандартын дагуу 70-80 автомашины гаргах  хорт бодисыг агаарт хаядаг гэсэн судалгаа бий. Энэ нь  дөрвөн уулын дундах Улаанбаатарыг хорт утааны хогийн цэг болгодог гэсэн  үг. Уг нь он хуучирсан буюу 10-аас дээш жил явсан автомашиныг  хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай нэг үе ярьж байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдөртэй золголоо. Автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензинперин,азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг байна. Эдгээр нь хүний эрүүл  мэндэд ямар хор хөнөөл учруулдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэгвэл бензинперин нь хүний генийг гэмтээн, хорт хавдар үүсгэдэг хатуу талст бодис,  харин нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй  агаарын хамт биед орж, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд  нөлөөлөн бие сулрах, толгой өвдөх, бөөлжих гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг.

Сүүлийн жилүүдэд манай улсад уушигны өвчтэй хүмүүсийн тоо ихээр нэмэгдэх болсон. Харин үүний гол шалтгаан нь  автомашины утаанд агуулагддаг азотын давхар исэл. Уг бодис хүний амьсгалын дээд замаар  дамжин уушгийг  гэмтээн цаашлаад  уушигны хорт хавдар үүсэх эхлэлийг тавьдаг байна. Өнөө үед  автомашин хүмүүсийн амьдралд өдөр тутмын хэрэглээ болсон ч эргээд эрүүл мэндийг хордуулж буй чимээгүй тахал болсоор байгаа нь  бодит үнэн. Иймээс Улаанбаатарын   агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаартай болоход гэр хорооллынхноос  гадна автомашинтай хүн бүхэн хувь нэмрээ оруулах цаг болжээ. Тиймээс их хотын иргэн та  өөрийгөө болон өрөөл бусдын төлөө аль болох автомашинаасаа татгалзаж нийтийн тээвэр сууж үйлчлүүлж байх нь  чухал болоод байна.

ААН-үүд болоод ард иргэд  аль болох олон мод тарьж, ургуулах нь үр дүнтэй

Түүнчлэн иргэд өөрийн эзэмшлийн хашаандаа болоод албан байгууллага аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэл хотынхоо өнгө үзэмж, иргэдийнхээ эрүүл мэндийг бодолцож аль болох олон мод тарьж, арчилж ургуулах хэрэгтэй байна. Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг байна. Ялангуяа навчит  мод дуу, чимээний  25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьдаг. Иймд айл өрх бүр ганц гэлтгүй мод тарьж өөртөө болон, байгаль дэлхийдээ буян үйлдэх хэрэгтэй байгаа юм. Ингэж  хаа хаанаа нэг хүсэл зорилготойгоор тууштай тэмцэж чадвал утаа бүрэн арилах нь цаг хугацааны асуудал болно.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    5 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    33 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    3 цаг 30 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    3 цаг 34 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    5 цаг 21 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    5 цаг 36 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    5 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    5 цаг 53 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    5 цаг 56 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    6 цаг 4 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    6 цаг 9 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    6 цаг 18 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    6 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    6 цаг 27 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    7 цаг 57 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    8 цаг 34 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    8 цаг 52 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    9 цаг 39 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    10 цаг 43 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    11 цаг 5 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК