Орчных нь агаарын бохирдол ямар түвшинд байгааг иргэд шууд харах боломж бүрдүүлэх, энэ чиглэлээрх үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд хийж буй ажлаа нэгдсэн мэдээллийн нэгдсэн сангаас харж дүгнэх нөхцөл бүрдүүлсэн “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг энэ сарын 21-ний өдөр нээлээ.Agaar.mn вэб сайт, гар утасны аппликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэх аж. Уншигч та агаар.мн сайтад хандсанаар, эсвэл ухаалаг программыг гар утсандаа татаж авснаар цаг агаарын мэдээ, амьдарч буй орчныхоо агаарын чанарыг хянаж чадахаар болжээ.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын бүрэн эрхэд шилжиж ажилласнаас хойш агаарын чанарын мэдээг иргэдэд ил тод, нээлттэй хүргэхэд чиглэсэн олон ажил хэрэгжүүлсний нэг үр дүн энэхүү ухаалаг систем юм байна.





















































