Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ербахыт: Казак түмнийхээ итгэлийг алдахгүй...

2014-11-27
0
ЖИРГЭХ

erbahit“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийн шилдэг оролцогч Баделгажы овогтой Ербахыт.  Баян -Өлгий  аймгийн Улаан-Ус суманд төрсөн 23 настай.  2013 онд МУБИС-ийн Газар зүй, аялал жуулчлалын ангийг төгссөн.  Нийслэлийн Аялал жуулчлалын газарт, Хот орчмын аялал жуулчлалыг хариуцсан мэргэжилтэн.

-Төсөлд оролцох болсон шалтгаан юу вэ?

-Төслийн тухай мэдээлэл цацагдаж эхлэхэд тийм ч сонирхол  татаагүй. Би төрийн албан хаагч тул улс төрийн сэдэвтэй ТВ төсөлд оролцож болохгүй гэдгийг хувьдаа мэдэж байсан юм. Гэхдээ бүртгэл дуусах хамгийн сүүлчийн долоо хоногт  шийдвэр гаргасан.  “Надад шийдэл байна” гэдэг сэдэв нь их таалагдсан. Яагаад гэвэл надад шийдэл зөндөө байсан. Энэ шийдлүүдээ цаасан дээр буулгаад  төсөлд  хаяглан явуулахад тэнцэж хоёр дахь шатанд  эсээгээ олон түмний өмнө   судалгаа материалаар баяжуулан  санал болгож танилцуулсан. Гурав дахь  шатанд шалгараад одоо сурч, өрсөлдөж, маш олон талаар боловсорч явна даа.

-Таны шийдэл асуудлыг цогцоор нь харсан шиг санагдах юм?


-Ажил мэргэжилтэй  холбоотой асуудал л даа.  Монгол улсын хэмжээн дэх хүн амын тархалт, хотын стресс,  хот орчмын байгаль экологийн тэнцвэрт байдал.  Ер нь бол хот орчмын аялал зугаалгын  ихэнх нь Тэрэлж, Богдхан уулын бүсэд төвлөрдөг. Үүнээс үүдэн байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ан амьтан дайжин ургамлын гарц буурч сөрөг дагавар дагуулсан тулгамдаж буй асуудал болоод байна. Иймээс  хот орчимд дор хаяж 20-40 орчим явган аяллын бүсийг тогтоож, тэмдэгжүүлж  өгснөөр хүмүүсийн дунд нэмэгдсээр байгаа таргалалт, хотын стрессийг бууруулах боломжтой.  Гуравдугаарт Богдхан уул болон Горхи Тэрэлжид төвлөрсөн  явган аяллыг  өөр  бүс рүү чиглүүлэх боломжтой гэсэн шийдэл санал болгосон.

- Ажил ямар шатандаа явж байна?


- Энэ ажлыг би жилийн өмнөөс хийж эхэлсэн ч  хангалттай үр дүнд хүрээгүй байсан. Тэгээд санаагаа бодит ажил болгохын тулд би энэ нэвтрүүлэгт орох  хэрэгтэй байна гэж ажлынхандаа хэлсэн.  Манайхан ч нааштай хүлээн авч дэмжээд  чөлөө өгсөн.

-Гуравдугаар шатанд өрсөлдөж эхэлснээс хойш  чамд би болсон хамгийн үнэтэй зүйл юу вэ?

- Анх ямар 90 залуу шалгарсан бол хэмээн догдолж байлаа. Дараа нь  хүн нэг бүртэй  танилцаад харахад  Монгол Улсын салбар бүрт тэргүүлэгч  шилдэг залуус цуглаж чаджээ гэдгийг  мэдсэн. Тэдэнтэй эн зэрэгцэн  өрсөлдөж байгаа нь  миний хувьд нэр төрийн хэрэг юм. Үнэхээр бахархалтай.  Тэмцээний дундаас аль ч  шатанд  хасагдсан хамаагүй. Би шилдэг 90 залуутай хамт нөхөрлөн суралцсан нь  миний хувьд сайхан дурсамж.  Мөн  хоёр сарын хугацаанд  улс төр болон  өнөөгийн  нийгмийн байдлын талаар ул суурьтай  ойлголттой боллоо.  Улс төрийг хүмүүс үргэлж хар талаас нь хардаг даа. Харин Удирдлагын академид  хичээлд сууснаар  улс төрийн амьдралыг эерэгээр бодитоор харж сурч байна. Манай ажлын хувьд долоо хоногийн таван ажлын өдрийн 1-2 өдөр  ажил дээрээ байх хэрэгтэй гэсэн боломж гаргаж өгсөн.  Нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд гар бие оролцох болсон нь  сайхан байна.

-Маш хүчтэй залуус өрсөлдөж байна.  Таны давуу тал, юугаараа ялгарч чадах вэ?

- Тиймээ,   маш олон хүчтэй өрсөлдөгч нар байна. Би өмнө нь хэд хэдэн тэмцээнд оролцож  байсан. Гэхдээ ийм хүчтэй  өрсөлдөөн тулгарч байгаагүй. Энэ тэмцээнд цаашид өрсөлдөөд явахад  тэвчээр  хатуужил, мэдлэг боловсрол чадвар, шинэлэг сэтгэлгээ  шаардагдана.   Миний давуу талын тухайд мэргэжлийнхээ асуудлууд дээр тулгуурлан шийдэл гаргаж цааш өрсөлдөнө. Хоёрдугаарт, би Казак түмнийг төлөөлж байгаа ганцхан  оролцогч. Казак түмний минь надад итгэсэн итгэл миний хамгийн том давуу тал.  Зуун мянга гаруй Казак иргэд, үндэсний цөөнхөө төлөөлөн оролцож байгаагийн хувьд аль болох  олон шат давж,  хүчин чармайлт гаргах болно.

- Казак ард түмний дэмжлэг хэрхэн илэрч байна вэ?


- Би Facebook болон сошиал сувгуудаар нэлээд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг л дээ. Сүүлийн үед Facebook,  twitter  хуудсаар урам хайрласан санал сэтгэгдлүүд их ирэх болсон. Үүнд урамшин цааш улам их зүйл хийнэ хэмээн бодож байна. Манай сумынхан маш идэвхтэй дэмжигчид.

- Оролцогчид үндэсний цөөнх гэсэн байдлаар ханддаг уу?

- Манай залуус  бүгд мэдлэг чадвартай гадаадад их дээд сургууль төгссөн өндөр боловсролтой хүмүүс. Намайг энд орж ирсэн цагаас бие биенээ ямар нэг байдлаар ялгаварлан гауурхсан байдал ерөөсөө ажиглагдаагүй. Хэдий би үндэсний цөөнх ч надад Монгол улсын иргэн гэдэг байдлаар ханддаг. Тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй нэг оролцогч байгаа. Манай бүх оролцогч тэр хүнийг сайхан хүлээн авч урамшуулан дэмжиж байгаа нь надад их таалагдсан. Хэдийгээр  тулгуур эрхтний бэрхшээлтэй ч бусдаас дутахааргүй их чадвар нөөц бололцоо  тэр хүнд бий.

-Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн үйл явдал юу байв?

- Төслийн өдөр тутмын арга хэмжээнүүдээс  маш олон шинэ зүйлийг мэдэж сурч байна. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн таалагдсан үйл явдал бол багууд  нийгмийн сэдэвтэй реклам хийсэн. Залуус дор бүрнээ нийгэмд байгаа тулгамдсан асуудлуудыг  хөндөж чадсан байсан.

-Таагүй зүйл юу байсан бэ?

-Нэг нэгнийгээ үл хүндэтгэсэн байдал ганц хоёр удаа ажиглагдлаа. Микрофон аваад хэт удаан ярьж бусаддаа боломж  олгодоггүй  ч юмуу.

-Өөртөө хэдэн хувь итгэлтэй явна?

-Шилдэг гуч оролцогчийн дотор үлдвэл миний хувьд хамгийн том ялалт байх болно.   Шилдгийн шилдэг оролцогчид өрсөлдөөд  аравт үлдэж үндэсний ялагчийн төлөө өрсөлдөх багт би багтаж чадахгүй л болов уу. Мэдлэгийн хүрээ, чадвар хүрэхгүй  байх гэж бодож  байна. Харин хичээгээд шилдэг гуч дотор үлдэж  чадна.

-Амжилт хүсье. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.21.111.20)
    za chi boli, chamaas Mongoliin tur dutaw gej urwagchaa
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    5 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    33 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    3 цаг 30 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    3 цаг 35 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    5 цаг 21 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    5 цаг 36 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    5 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    5 цаг 53 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    5 цаг 56 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    6 цаг 4 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    6 цаг 9 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    6 цаг 18 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    6 цаг 23 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    6 цаг 27 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    7 цаг 57 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    8 цаг 34 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    8 цаг 52 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    9 цаг 39 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    10 цаг 43 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    11 цаг 5 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК