Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад ямар хугацаа хэрэгтэй вэ?

2014-11-27
0
ЖИРГЭХ

22af633c“Mongolian Economy” сэтгүүл энэ дугаараасаа эхлэн “Үзэл бодол“  гэсэн шинэ булан нээлээ. Манайх энэ булангаа Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй олон улсын мэргэжлийн экспертүүдээр хөтлүүлэх юм аа. Манай анхны нийтлэлийг дэд бүтцийн эксперт Ц.Түмэнцогт агаарын бохирдлын асуудлаар бичлээ.

Улаанбаатар хот цаг агаарын хувьд дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог бөгөөд агаарын бохирдлын хувьд ч мөн тэргүүлж байна. Агаарыг бохирдуулагч олон бодисын агууламж Монгол Улсын болон олон улсын байх ёстой норм хэмжээнээсээ аль хэдийнэ хэтэрсэн үзүүлэлттэй яваа. Ялангуяа бичил тоосонцор (англиар particulate matters (PM))-ын агууламж онцгой анхаарал татаж байна. Мэргэжлийн бус хүмүүст тайлбарлахад, РМ бичил тоосонцор нь хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй, амьсгалын, мөн зүрх судасны өвчнүүдийн эх үүсвэр болохоос гадна хүн амын  наслалтын хугацааг богиносгодог нь тогтоогдсон. Сүүлийн жилүүдэд хийсэн хэмжилтүүдээс үзвэл, Улаанбаатар хотын бичил тоосонцор РМ-ийн жилийн дундаж агууламж Монгол Улсын агаарын чанарын стандартын хэмжээнээс 6-20 дахин их аж. Дашрамд хэлэхэд, Монгол Улсын агаарын чанарын стандарт нь олон улсын эрүүл мэндийн байгууллагын хэмжээнээс доогуур байдаг юм байна. Олон улсын экспертүүдийн тооцоолсноор ийм хэмжээний агаарын бохирдол нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувьтай тэнцэхүйц хэмжээний эрүүл мэндийн зардал гарч байгааг тогтоожээ.

Мөн судалгаагаар амьсгалын замын өвчлөлийн хэмжээ эрс нэмэгдсэнийг тоо баримттай үзүүлсэн нь Улаанбаатар хот амьдрахад хэр таатай орчинтойг харуулж байна. Энэ байдал нь Засгийн газар, хувийн хэвшил, түншүүд болон иргэд хамтран яаралтай  арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна. Мөн сэтгэл амар суух боломжгүй болсныг харуулж буй. Тэгэхээр гадаадын туршлагаас суралцах, олон нийтийн агаарын бохирдлын талаар танин мэдүүлэх арга хэмжээг авах нь чухал байна.
Агаарын бохирдлыг эх үүсвэрийн хувьд гэрийн зуух, нам даралтын халаалтын зуухнууд, цахилгаан станцууд, шороон замууд, ил задгай хог, ногоон байгууламж хязгаарлагдмал байгаа дээр хот төлөвлөлт, гэр хорооллын эмх замбараагүй суурьшилт ч мөн нөлөөлдөг байна. Иргэд хөдөөнөөс хот руу жил бүр мянган мянгаараа шилжин суурьшиж байгаа бөгөөд хот төлөвлөлт, суурьшилтыг боловсронгуй болгохгүй бол энэ байдал үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. 2007 оноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн тодорхой ажлууд хийсээр ирсэн болно. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газраас холбогдох байгууллагуудтай хамтран агаарын бохирдлын өнөөгийн байдал, учир шалтгаан, авч болох арга хэмжээ, гарах үр дүнгийн талаар багагүй ажил хийж, төсөл арга хэмжээнүүд нь түрүүчээсээ хэрэгжиж эхэлсэн. Хамгийн гол нь ганцхан арга хэмжээ аваад шийдвэрлэх боломжгүй цогц асуудал тул боломжтой бүхий л арга хэмжээг дайчилж байж үр дүнд хүрэх нь тодорхой. Болдогсон бол маш хурдан агаарын бохирдлоос салах сонирхол байвч санхүүгийн боломж, хэрэгжих хугацаа, иргэдийн орлого зэрэг бодит хүчин зүйл нөлөөлсөөр байна.  Ойрын 2-3 жилийн хугацаанд хэрэгжих боломжтой арга хэмжээнд илүү бүрэн шаталттай гэрийн зуух, гэрийн болон орон сууцны дулаалгыг сайжруулах, төрөл бүрийн цэвэр түлш рүү шилжих зэрэг болно.    

Дэлхийн банкны тооцоолсноор гэр хорооллын халаалт, дулаан алдагдал, түлштэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж чадвал агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Энэхүү арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн хажуугаар Засгийн газар, Улаанбаатар хотоос дунд болон урт хугацааны арга хэмжээ болох төвлөрсөн дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх, орон сууцжуулах, хувийн хэвшилд өртөг багатай орон сууцыг барьж байгуулах хөшүүргийг бий болгоход анхаарлаа хандуулах шаардлагатай. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад иргэдийн орлогоос шалтгаалан тодорхой хугацаа шаардлагатай тул хотынхоо амьдрах орчинг сайжруулах ажлууд орхигдох ёсгүй билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн агаарын бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, гамшгийн байдалд хүрсэн энэ асуудлыг шийдвэрлэхэд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг санаачлан батлуулсан. Энэ нь цаг үеэ олсон асуудлыг дээд түвшиндээ шийдвэрлэх хүсэл эрмэлзэл байгааг харууллаа. Энэ оны хоёрдугаар сард батлагдсан энэхүү хуулинд гэр хороололд агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоох, энэхүү бүсүүдэд түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх, газрын гүний дулаан, цахилгаанаар халаах, хагас кокс, хийн түлшийг ашиглах, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, стандартын хэмжээнд орон гэрээ дулаалсан өрхүүдэд урамшуулал олгох, орон сууцжуулах бодлогыг дэмжих, ажлын байрыг бий болгох зэрэг тодорхой асуудлыг хуульчилж өгсөн болно.

Өнөөдрийн байдлаар Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг гадаад түншүүдээс ойролцоогоор 47 сая ам.долларын төсөл арга хэмжээнүүд хэрэгжих шатандаа явж байна. Хувийн компаниуд мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлан төрөл бүрийн санаачлага гаргаж ажиллаж эхэллээ. Энэхүү хувийн хэвшлээс гарч буй санаачлагыг Засгийн газраас дэмжиж, татварын ч юм уу хөнгөлөлтийг үзүүлж хөхүүлэн дэмжвэл улам үр дүнгээ өгөх болно.

УИХ-аас  “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг саяхан баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрт орон сууцны, дэд бүтцийн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн олон төсөл арга хэмжээг багтаасан нь бий.

Энэхүү хөтөлбөрийг хэрэг-жүүлэхэд ойролцоогоор 18 их наяд төгрөг буюу манай улсын гурван жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай билээ. Харин ач холбогдлын хувьд улс төрийн амлалтууд илүү жин дарж байгаа тул ойрын хугацаанд энэхүү хөтөлбөр хэрэгжих магадлал бага байна. Ямар ч байсан төлөвлөсөн арга хэмжээнүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, ойрын хугацааны арга хэмжээнүүдийг даруй хэрэгжүүлэхийн зэрэгцээ дунд болон урт хугацааны арга хэмжээнд анхаарч ажиллах нь хамгийн боломжит хувилбар мэт харагдаж байна.

Лондон хотын агаарын бохирдлыг бууруулахад 10 орчим жил шаардагдсан байдаг. Улаанбаатарын хувьд яаралтай арга хэмжээнүүдийг харилцан уялдаатайгаар нэн даруй авч хэрэгжүүлэхгүй бол түүнээс ч удаан хугацаа шаардлагатай байж мэднэ. Тэр болтол Улаанбаатар хотын иргэд эрүүл мэндээрээ улам хохирох бөгөөд төлөөсийг нь төлөхөөс өөр сонголтгүй болох вий.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    2 цаг 35 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    2 цаг 39 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    4 цаг 26 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    4 цаг 41 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    4 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    4 цаг 58 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    5 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    5 цаг 9 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    5 цаг 14 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    5 цаг 23 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    5 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    5 цаг 32 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    7 цаг 2 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    7 цаг 39 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    7 цаг 57 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    8 цаг 44 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    9 цаг 48 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    10 цаг 10 мин
  • Ялалтын баярыг угтаж Москва хотын аюулгүй байдлыг онцгой горимд шилжүүлэв
    10 цаг 43 мин
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
    10 цаг 56 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК