Өнгөрсөн амралтын өдрөөр хэт-трик хийж ла лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болсон Лионель Месси мягмар гаригт аваргуудын лигт мөн л хэт-трик хийж, 74 гоолд хүрсэнээр тус тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч болоод байгаа билээ.Гэхдээ аваргуудын лигтэй холбоотой түүний рекорд зөвхөн дээрхээр хязгаарлагдахгүй бололтой. Дараах рекордуудтай танилцана уу!
1 АВАРГУУДЫН ЛИГИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН МЭРГЭН БУУЧ
Лионель Месси -74 гоол
Раул Гонсалес - 71 гоол
Кристиано Роналдо - 71 гоол
2. АВАРГУУДЫН ЛИГ ДЭХ ХАМГИЙН ОЛОН ХЭТ-ТРИК
Лионель Месси- 5 удаа хэт-трик
Луйз Адриано - 3
Марио Гомес - 3
Филиппо Инзаги - 3
3. ХАМГИЙН ОЛОН ТОГЛОЛТОНД 2 ГООЛ ОРУУЛСАН ТОГЛОГЧ
Лионель Месси - нийт 20 тоглолт
4. ЕВРОПЫН ХАМГИЙН ОЛОН ХОТОД ГООЛДСОН ТОГЛОГЧ
Лионель Месси - нийт 16 улсын 23 хотын 24 цэнгэлдэхэд гоолджээ.
5. АВАРГУУДЫН ЛИГИЙН НЭГ ТОГЛОЛТОН ДАХЬ ХАМГИЙН ОЛОН ГООЛ
Лионель Месси - 5 гоол
Луйз Адриано - 5 гоол





















































