Шагайн харвааг ЮНЕСКО -гийн Соёлын биет бус өвд бүртгэн авчээ. Уг шийдвэрийг Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит хуралдаанаас гаргажээ. Тус хуралд гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэж авах эсэх талаар хуралдсан юм. Урд нь манай орноос ЮНЕСКО -гийн Соёлын биет бус өвөөр нийт есөн өвийг бүртгэж аваад байжээ.




















































