Бага хурлын эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Дөрвөн бүлэг бүхий уг илтгэлд улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа талаар онцолж, XXVII Их хурлаас хойш намаас авч хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилт, УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагааны талаар танилцуулав.
Мөн тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн засагт хамтран ажиллах санал, ажлын хэсгүүдийн зөвшилцөл, судалгааны байгууллага, мэргэжлийн хүмүүс, орон нутгийн намын хороод, ард иргэдийн саналыг багцлан Бага хурлын гишүүдэд мэдээлсэн юм.
МАН-ын дарга М.Энхболд илтгэлээ тавьж дууссан бөгөөд бага хурлын гишүүд асуулт, хариултын хэсэгтээ орж байна.
МАН-ын төлөөллийн төв байгууллага нь Бага хурал бөгөөд 310 гишүүний бүрэлдэхүүнтэй.
Бага хуралдаа Америкт амьдрах болсоор хоёр жил буй гэх намын лидерүүдийн нэг С.Баяр, УИХ-ын гишүүнээс татгалзсан У.Хүрэлсүх нарын “сураг тасраад” байсан хүмүүс оролцож байна.






















































Сэтгэгдэл (4)