Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх МАН-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Су.Батболд мэдээлэл хийлээ.
Тэрээр АН, МАН-ын ажлын хэсгүүд улс орны эдийн засгийн хямрал, улс төрийн тогтвортой байдал, шинэ Засгийн газрыг байгуулах зэрэг бүх асуудлыг хүрээнд зөвшилцөл хийсэн гэдгийг онцолсон юм. Хоёр намын зөвшилцлийн ажлын хэсгийнхэн эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах болон Засгийн газарт хамтрах тухай асуудлаар хэлэлцжээ.
Эдийн засгийн хямралыг даван туулах хүрээнд өртэй холбоотой асуудлаар хоёр намын ажлын хэсгийнхэн зөвшилцөж ярилцсан байна. Өрийг одоо байгаа хэмжээнээс нэмэхгүй байдлаар асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ тохиролцжээ. Энэ хүрээнд Төсвийн удирдлагын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиуд дахь төсвийн хяналтын механизмыг хэвээр хадгална гэдэгт санал нэгдсэн гэнэ.
Мөн одоо үүсээд байгаа нөхцөлд дүн шинжилгээ хийж, Өрийн удирдлагын тухай хууийг УИХ-аас батлан гаргана гэдэгт тогтсон байна. Үүнээс гадна өмч хувьчлалыг нээлттэй, шударга явуулна гэдэгт санал нэгджээ.
Өнөөдөр болж буй Бага хурлаас шийдвэр гарсны дараа зөвшилцлийн ажлын хэсэг цаашид Засагт яаж хамтран ажиллах талаар хэлэлцээгээ үргэлжлүүлэх юм байна.






















































Сэтгэгдэл (9)