Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангархыг анхааруулж байна. Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 19-24 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.




















































