Африкт дэгдсэн Эбола вирусын халдвараар нас барагсдын тоо 6928 болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Уг өвчнөөр нас барагсдын тоо хамгийн сүүлд мэдээлж байснаас ийнхүү 1000 гаруйгаар нэмэгдсэн байна. Халдварын тархалт Либери улсад буурч, Гвинейд тогтворжиж эхэлсэн боловч Сьерра-Леонед өндөр хэвээр байна. Түүнчлэн Эбола вирусын халдвараар өвчний голомт Гвиней, Сьерра-Леоне, Либери улсад 16 мянга гаруй хүн өвчлөөд байгаа аж. Харин Нигери, Сенегал улсууд үхлийн аюулт өвчнөөс бүрэн ангижирч, дахин халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Даширамд дурдахад Эбола вирусын халдварын эсрэг вакцин, эм ирэх 2015 оны эхээр бэлэн болох гэнэ.




















































