Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын шигшээг ФИБА-гийн гишүүнчлэлээс хасахад ойрхон байна

2014-12-01
0
ЖИРГЭХ
Энэ спортыг улам илүү хөгжүүлэх ёстой сагсан бөмбөгийн холбоо нь сүүлийн үед хоёр тийш харж суучихаад ажлаа хийхээ байлаа. Хамгийн аюултай нь энэхүү увайгүй үйлдлээс нь болж Олон улсын сагсан бөмбөгийн холбоо ФИБА-аас манайд сануулга өгчээ.
02                          Монголын сагсан бөмбөгийн спортынхон сүүлийн жилүүдэд залуу халаагаа маш амжилттай бэлдэж байна. Т.Санчираа авахуулаад Монголын ирээдүй болсон олон арван залуусын ирээдүй гэрэлтэйгээр харагдаж эхэлсэн. Харамсалтай нь энэ спортыг улам илүү хөгжүүлэх ёстой сагсан бөмбөгийн холбоо нь сүүлийн үед хоёр тийш харж суучихаад ажлаа хийхээ байлаа. Хамгийн аюултай нь энэхүү увайгүй үйлдлээс нь болж Олон улсын сагсан бөмбөгийн холбоо ФИБА-аас манайд сануулга өгчээ. Тэрхүү сануулга нь ойрын хугацаанд хоёр талцаад буй асуудлаа шийдэж, тамирчдаа нэгдсэн нэг холбоотой болго. Хэрэв яаралтай энэ асуудлаа шийдэхгүй болон Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос МСБХ хасах тухай албан бичиг ирүүлжээ. Хэрэв тийм шийдвэр гаргавал манай баг тамирчид олон улсын чанартай ямар ч тэмцээн, уралдаанд оролцох боломжгүй болно. Яг л Япон улс шиг. Япон улсад өнөөдөр манайд үүсээд байгаа нөхцөл байдал бий болжээ. Сагсан бөмбөгийн холбоо нь хоёр хэсэг болон салаад нэгдэж чадахгүй байсаар ФИБА-гаас хасагдлаа. ФИБА тэдэнд сануулга өгсөн боловч асуудлыг шийдэж чадалгүй өдийг хүрчээ. Энэ шийдвэрийг ФИБА-гийн гүйцэтгэх хорооны хуралдаанаас гаргасан бөгөөд Японы сагсан бөмбөгийн холбоо нь ФИБА-гаас тавьсан дараах шаардлагуудыг биелүүлээгүй гэж үзжээ. Эдгээр нь
•    Холбоондоо бүтцийн өөрчлөлт хийж, ФИБА-гийн Ерөнхий дүрэмд бүрэн дүүрэн нийцүүлэх
•    Хоёр лигийг нэгтгэн, тэмцээнийг сагсан бөмбөгийн албан ёсны дүрмийн дагуу зохион байгуулах
•  2020 оноос хойшхи Японы эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн спортын төлөвлөгөөг тодорхой танилцуулах зэрэг шаардлага байжээ.  
           Ийнхүү асуудлаа шийдэж чадаагүй япончууд олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан байна. Энэ түүх манайд давтагдах магадлал тун ойртов. Нэг үгээр хэлбэл сандал ширээний төлөө тэмцэлдсээр гурван жилийг ардаа үдсэн сагсан бөмбөгийн холбоодоос болж тамирчдын насан туршийн хөдөлмөр нэг л өдөр салхинд хийсэх гэж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга нараар тэргүүлүүлсэн МҮСБХ /Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо/, Б.Тамираар тэргүүлүүлсэн МСБХ гэх хоёр холбооноос өнөөдрийн энэ зүйл эхлэлтэй. Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд албан ёсны бүртгэлтэй, анхнаасаа өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн нь МСБХ юм. Гэтэл гурван жилийн өмнөөс эхлэн С.Эрдэнэ сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн учир МҮСБХ гэх төрийн бус байгууллагыг байгуулж өнөөдрийн хамаг будлианыг эхлүүлсэн юм.
              Тэр ч бүү хэл саяхан Тайландын Пукет хотноо болсон Азийн элсний наадамд Монголны сагсан бөмбөгийн шигшээг оролцуулахгүй байх хүсэлтийг МҮОХ-д МҮСБХ-ноос гаргаж, оролцуулахгүй байх шийдвэрийг гаргуулсан. Энэ муйхар үйлдэл нь тамирчид болон сагсан бөмбөг сонирхогчдын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж арга буюу тэмцээнд явуулах эрхийг нь олгосон явдал боллоо. Хэдийгээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ бичгийг би өгөөгүй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн ч гэсэн МСБХ-ны ерөнхийлөгч Б.Тамир түүнийг явуулсан болохыг олонтаа мэдэгдсэн юм.
            Өнөөдрийн энэ үүсээд буй нөхцөл байдлыг шийдэх гэж оролдоогүй биш оролдсон. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд МСБХ ээлжит чуулганаа хуралдуулж хоёр хуваагдаад байгаа холбоодыг нэгтгэх зорилготой ажилсан. Гэвч нэгдмэл нэг холбоотой болсон тэрхүү хурлын төгсгөлд МСБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, Б.Тамир нар өрсөлдсөн юм. Ингээд нууц санал хураалтаар хуучин тэргүүн Б.Тамирыг хуралд оролцсон төлөөлөгчдын 68 хувь нь сонгосон аж. Үүнд нь дургуйцсан С.Эрдэнэ хурлыг орхин гарч, улмаар маргааш нь хурал хууль бус боллоо хэмээн шүүхэд өгсөн ажээ. Б.Тамир бол олон жилийн турш сагсан бөмбөг тоглож ирсэн нэгэн. Сагсчид сагчин залуудаа л итгэл хүлээгэх нь тодорхой. Энэ нь МҮСБХ-ныхонд таалагдаагүй бололтой хууль хяналтын байгууллагад гомдол мэдүүлжээ. С.Эрдэнэ “Би тэрхүү хурлын үйл явцыг сонирхож байгаад гарсан” гэх мэдээллийг ч хэвлэлийнхэнд өгсөн байна. Түүнийг сонирхож байгаад гарсан уу, үгүй юу гэдгийг хуралд оролцсон гишүүд бүгд мэднэ. Асуудал үүгээр дуусахгүй өнгөрсөн есдүгээр сард БНСУ-д болсон Азийн наадамд сагсан бөмбөгийн шигшээ багаа явуулах гэж хоёр холбоод бараг л дайтахаас наагуур зүйл болжээ. Эцэст нь зөвшилцөлд хүрч МСБХ-оо тамирчдаа аваад Солонгосыг зорьсон юм. Хуулиараа ч тэдэн энэ эрх нь бий. Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй сагсчид маань Ази тивийг доргиосон гайхалтай амжилт гаргасанд дан ганц монголчууд гэлтгүй энэ спортоор азидаа ноёлдог олон орнууд гайхаж бас магтаж байлаа. Энэ нь мөн л МҮСБХ-д таалагдаагүй гэнэ. Учир нь шигшээ багынхан төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс тэмцээнд оролцоогүй болохоор баахан бухимдаж байсан талаар Б.Тамир нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Сүүлд тэмцээнд явуулахгүй байхыг хүссэн албан бичиг ч үүнтэй холбоотой гэдэг.
            С.Эрдэнийн холбооноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бичиг явуулчихсан байна. Эндэх хэрүүлийнхээ тухай бичээд МСБХ-г холбооноосоо хасаач гэж хүссэн аж. Ямар ичмээр юм бэ. Яасан уйваагүй юм бэ. Харин Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос МСБХ-д "Юу болоод байна вэ. Бид албан ёсны холбоогоо дэмжиж ажиллана" гэсэн хариуг ирүүлжээ. Дээр дурдагдсан ФИБА-гаас хасах тухай сануулга үүнтэй ч холбоотой. Манайхан “Толгой хагаварч малгайндаа, олгой хагаварч тогоондоо” гэж ярьдаг улс. Ашиг сонирхолын асар том зөрчлөө чухам ямар учраас олон улсад ичиж, эмээхгүй зарлаж байгаа юм бол. Мэдээж сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх гэж хичээж яваа МСБХ-д буруу зөрүү зүйл олон л байгаа биз. Яагаад түүнийг засаад, хамтраад алдааг нь хэлж ухааруулаад амжилтыг нь магтан урамшуулаад хамтдаа Монголынхоо сагсан бөмбөгийн спортын хөгжлийн төлөө  алхаж болдоггүй хэрэг үү. Ер нь хоорондоо хэрүүл, уруултай байгаа олон спортын холбоод манайд байна. Хөлбөмбөгийн холбоо, Бодибилдингийн холбооноос авахуулаад. Хичнээн хэл ам болж, идсэн ууснаараа дуудалцсан ч эд бүгд асуудлаа дотроо шийдэж байна. Яагаад тэднээс суралцаж болохгүй байгаа юм бэ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ одоо болимоор байна. Би л биш бол өөр хэн ч биш. Чухамхүү би л дарга нь болохгүй бол өөр даргыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа өөрчлөх хэрэгтэй. Талаар нэг тараасан холбооны үйл ажиллагаанаас чинь болж тамирчид нь ч учраа олохоо байлаа. Багууд нь аль холбооноос зохион байгуулж буй тэмцээн уралдаанд оролцохоо ч мэдэхээ болилоо. Ёстой л “Хадны завсар хавчуулагдсан тамирчид л хөөрхий боллоо”. Тун удахгүй нэгэн төрийн бус байгууллагаас болж Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Олон улсын тэмцээн уралдаанд орж чадахгүй болох вий гэхээс жирийн нэг сагсан бөмбөг сонирхогчийн хувьд үнэхээр их эмзэглэж сууна.  ФИБА өөрсдийн бүртгэлээсээ Монгол улсыг хасахад ойрхон байна. Ойрын өдрүүдэд асуудлыг нэг тийш болгож их спортоо аврахгүй бол Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн ирээдүй бүрхэг боллоо.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • mgl (202.70.46.200)
    Songuulid yalaad l holboo baiguulad baih ni utgagui l fe. Yalagdahaara uguuf l. Baigaa holboogo shinechled yavah yostoi l do
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Teren (70.198.133.248)
    Erdene boli boli...
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.6)
    ШААГААД БАЙГААЧЭЭЭ ӨРСӨЛДӨӨН ДУНДААС АМЖИЛТ ГАРДАГ ... ЮУ Ч ХИЙХГҮЙ ЛИГИЙН ТЭМЦЭЭНЭЭ Ч ЯВУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН МСБХ ... МҮСБХ түүний СУПЕР ЛИЙГИЙН ТЭМЦЭЭН МАШ ӨРСӨЛДӨӨНТЭЙ БОЛЖ ТЭР ХИРЭЭР АЗИДАА ЧАДВАРАА ХАРУУЛААД ИРСЭН НЬ НУУЦ БИШ...
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Эрдэнэ чи одоо болиочээ. Юм болгонд хошуу дүрж явах юмаа. Ямар ханадаггүй шунал вэ.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
    • Би сагс үздэгүү ...Худлаа бүү улстөрж...МҮСБХолбооны супер лигийг ирээд нэг үзээч ...Тэгээд үүнийг хэн санаачлаад урьд ямар байсныг одоо ямар болгосныг харьцуул
      2014 оны 12 сарын 01
  • bla bla bla (202.131.226.86)
    yu bolood bgag ni ch medehgui bj iim hudlaa hudlaa niitlel bichih hereg bnuu yag unendee МСБХ заваарсан шүүдээ. Нэгдэх боломж байсан тэгсэн МСБХ луйвар хийж байсан би хуралд нь суусан тоглогч байна. Бас одоо яг үнэндээ МҮСБХ л юм хийж байна шүүдээ үүнийг дэмжээд ажиллавал улам бүр хөгжинө дөө МСБХ юу хийсийн бэ юу ч хийгээгүй шдээ оюутны лиг яагаад 4 жил тасарсаны дараа саяханаас эхэлж байгаан бэ ? юу ч хийгээгүйн байж идэрууган мэтийн тархи угаагчдаар хүүхдүүдийн толгойг угааж бид л нэг агуу юм хийсэн мэт ярих юм болиоч ичээч МСБХ
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Gansukh (202.179.20.187)
    erdene gishuunee ta yum bolgonii darga boloh bodloosoo soyoltoihon shig salchih tegeh uu nom yosooroo yavj bgaa zuil yavdagaaraal yavag sn ner sn amjilt buhen ene turd bdag humuusiih bish shuu Ta ter uls turduu l lnder bai
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • их мэдэгчдэд (103.11.194.46)
    ёооооё энэ сагсан бөмөбг мэддэг хүмүүсээс мэддэггүй хүмүүст эрх мэдлийг нь шилжүүлээд үзээчээ.жинхэнэ утгаар нь маркетинг хийдэг залууст.....тэгвэл тоглож байгаа тамирчид болон үзэж буй хөгжөөн дэмжигчдэд ч хэрэгтэй ш дээ.хутгаа хийж мөнгө цохидог нөхдийг бүгдийг нь нэрээр нь дуудаад л сагсан бөмбөгөөс 100м хол бай гээд шийдвэр гаргуулаачээ.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    FIBA bailgui de FIFA geed baihiin
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.123.165)
    Neg medehed l sambariin fifa-s hasagdah esehees sanaanii fifa-g zohion baiguulah n nen chuhliig medeh n ch bdgiimuu.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (183.177.98.106)
    С.Эрдэнэ гэж цайрчихсан төрийн олон хулгайч нарын нэг байна Нийгмийн даатгалын газрыг хувийн мэт болгосон сонгууль луйвардаж шүүхээр орж ял авна ах дүү хамаатан саднаа бүх газар дарга болгоно... даварсан хулгайч нар их байна аа яаж сална эд нараас...
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • гар (202.179.22.234)
    энэ мэ.ээлэл захиалгаар бичсэн байна яг үнэндээ энэ сагсан б өмбөгийн холбоо чинь аль эрт 10 жилийн өмнөөс үйл ажиллагаа нь зогсож төрөөс болон бусад газраас орсон мөнгийг иддэг газар болсон шүүдээ. Энэ байдлыг зар зээлийн зарчмаар өрсөлдөөн болгож сүүлийн 3 жил чанартай лиг зохион байгуулж тамирчид ур чадвартай болсон. Энэ амжилтыг наад тамир чинл өөр дээрээ наах гэж оролдож байна. Тамир бол эрүүгийн гэмт хэрэгтэн хэзээ ч энэ холбоог зөв аваад явах хүн биш бүгд мэднэ шүү дээ сагсан бөмбөгийн холбооны өнгөрсөн хугацааны бүх зүйлийг шалгах ёстой. Тамир чи бол Ван овгийн хүн биздээ танай Уртнасан хүртэл танай нутгийн хүн бүх тамирчид мэднэ шүүдээ.
    2014 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    53 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    58 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    2 цаг 44 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2 цаг 59 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    3 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    3 цаг 16 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    3 цаг 19 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    3 цаг 27 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    3 цаг 32 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    3 цаг 41 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    3 цаг 46 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    3 цаг 50 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    5 цаг 20 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    5 цаг 57 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    6 цаг 15 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    7 цаг 2 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    8 цаг 6 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    8 цаг 28 мин
  • Ялалтын баярыг угтаж Москва хотын аюулгүй байдлыг онцгой горимд шилжүүлэв
    9 цаг 1 мин
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
    9 цаг 14 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК