Тахарын алба өнөөдөр Алтанбулаг, Хиагт авто замын боомтоор Монгол улсад
ял эдэлж байсан ОХУ-ын иргэн Ч-г шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Монгол улс, ОХУ-ын хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба
эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ, Тахарын албаны
тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү ажлыг зохион байгуулж
байна.


Д.Ундрах /24tsag.mn/





















































