Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ариунаа: Бусдаас алдаа хайж хасах гэж байсандаа их ичсэн…

2014-12-01
0
ЖИРГЭХ

oruulah-872x480“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогч Чулуун-Эрдэний Ариунаа. СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын магистр, банк-санхүүгийн удирдлага болон дотоод аудитораар мэргэшсэн,төмөр замын инженер мэргэжилтэй.  УТШМ төслийн “Хорьт” багийн гишүүн түүнтэй хэдэн хором ярилцлаа.

- Та одоо ямар ажил эрхэлдэг билээ?

- Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Монхимо” компанид төслийн менежерээр ажилладаг.

- Манлайлагч залуусын төсөлд дэвшүүлж санал болгосон сэдвүүд нэлээд нийтлэг талдаа. Харин та малын  ясыг боловсруулах шийдэлтэй ирсэн. Тодруулбал?

-Мастерийн зэрэг хамгаалсан сэдэвтээ суурилж, энэхүү төслийн шалгаруулалтанд шийдлээ бичижоролцсон. Судалгаат эсээндээ, үйл ажиллагаа хэвийн явагдаж буй дотоодын үйлдвэрлэлүүдээс  нэг төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрүүдийг сонгон авч, үйлдвэрийн процесс дахь үлдэгдэл гарцыг хаягдалгүй ашиглах боломжийгхайхаас эхэлсэн. Энэ нь мах боловсруулах үйлдвэрүүд болон мах шулах цехүүдээс хаягдал болж хогийн цэг рүү ачигддаг малын яс байсан юм.

- Төслийн тань шинэлэг санаа нь юу юм бэ?

- Манай улс  1970-1974 ондМах комбинатыг түшиглэн малын яс боловсруулах үйлдвэр барьж,40 гаруй мэргэжилтэнийг Герман улсад  сургажбэлтгэсэн. Ингэснээр, ХАА-н газар тариалангийн салбарт нэн шаардлагатай органик бордоог, ясны тосоор ахуйн хэрэглээний саван үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг байжээ. Түүгээр ч зогсохгүй сайн чанарын ясны гурилыг ялган авч, Шаазангийн үйлдвэрийг түүхий эдээрхангаж, ясан шаазанг гадаад руу экспортоор гаргадаг үе байсан.Гэтэл зах зээлийн шилжилтийн үед олон үйлдвэрүүд хаалгаа барьсанаас биологийн үнэт түүхий эд болох малын яс хог хаягдлын төрөл болж хувирсан нь харамсалтай. МАА-н салбарыг хөгжүүлэгч улс орнууд малын гаралтай хог хаягдлыг боловсруулах технологийн дэвшлээрээ өрсөлдөж байхад, манай улс 45 сая толгой малтай, жилд хүнсэндээ 8 сая толгой мал хэрэглэдгээс жилд 1 сая тонн малын яс гардаг байтал,түүнийг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглахгүй цаг алдсаарбайгааг асуудал болгон гаргаж ирэхийг зорьсон. Судалгаагаар, улсын хэмжээнднийт мах боловсруулах 43 үйлдвэр байдаг технологийн хүчин чадлынхаа 38 хувийг ашиглаж байна. Эдгээр үйлдвэрүүд сул зогсож буй ашиглагдахгүй байгаа тоног төхөөрөмжөө эргэлтэнд оруулж, хаягдалгүй үйлдвэрлэл рүү шилжвэл, нэг талдаа ажлын байр нэмэгдэх нөгөө талдаа зах зээлд эрэлт ихтэй газар тариалан болон хүлэмжийн ногоо, таримал ургамлыг бордох биологийн органик бордоог үйлдвэрлэх боломж бүрэн бий нь харагдсан.

- Төслөө хэрэгжүүлж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна?

- Судалгааны явцад Чингис бондын 888 төсөлд яс боловсруулах үйлдвэр барих 2 төсөл хамрагдсан байсан. Нэлээдгүй хөрөнгө шаардсан нэг төсөлд тандалтын судалгаа хийхэд, Хятадаас бутлагч машин оруулж  ирээд, анхан шатны боловсруулалт хийсэн малын яснаас гаргаж авсан түүхий эдээ шууд гадагшаа гаргах чиглэл барьсан нь анзаарагдсан. Эцсийн бүтээгдэхүүн болох бордооны дотоодын эрэлт, хэрэгцээ жилд  40,2 тэрбум төгрөг байхад шүү дээ.  Гэтэл малын ясыг бохирдож муудахаас өмнө мах боловсруулах үйлдвэр болон мах худалдаалах төвлөрсөн захууд болох Дэнжийн 1000, Хүчит шонхороос гарч буй ясны чанарыг алдагдуулахгүй бүрэн боловсруулалт хийвэл дэлхийд эрэлт хэрэгцээтэй пептон, желатин зэрэг өндөр үнэтэй түүхий эдийг ялган авах боломж ихтэй. Учир нь монгол малын ясны найрлагат минерал эрдэс бодисын хэмжээ жишээлбэл, солонгос адууны ясны найрлагаас даруй 5 дахин чанарлаг байдаг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Цаасан дээр буусан төсөл минь олны анхааралд хүрч,үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дэмжигдэн үйл хэрэг болбол малын яс хог хаягдал байхаа болино. Цаашлаад шил лааз цуглуулах цэгүүдэд малын ясыг үнэлж авдаг болчихвол, жилд хэдэн тэрбум доллараар худалдан авдаг импортын савангийн хэмжээ багасах, ХАА-н нэн хэрэгцээт органик бордоогоор дотоодын зах зээлээ хангах цаг ойрхон гэж төсөөлдөг.

- Та бусад оролцогч нараа бодвол ойрхон гэртэй. Харьж амжиж байна уу?

- Би арван жилээ Багануур дүүрэгт төгссөн. Их сургуулиа төгсөөд хотод суурьшсан. Ажил маань Багануурт байрладаг болохоор ирж очоод явж байна даа.

- Төсөлд оролцохын тулд ажлаа яаж зохицуулсан бэ?

- Энэ ажилдаа ороод сар гаран болж байхад, төслийн II шатанд тэнцсэнийг мэдэгдсэн. Тэр үед ерөнхий захиралын хамт томилолтоор явж таарсан тул учир байдлаа хэлэхэд, ихэд дэмжиж хүлээж авсанд баяртай явдаг. Төслийн III шат эхэлсэнээс хойш 20 гаран хоногийн турш өдөр нь төслийн арга хэмжээнд оролцоно. Тараад ажил руугаа очиж, өдрийн хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг байлаа. Хааяа өглөө болтол ажиллаад, шууд Удирдлагын академийн хичээлдээ сууна. Гэвч хичээл дээр нойрмоглож, сонирхолтой хичээлүүдэд  идэвхгүй оролцох тал руугаа болонгуут нь ажлаасаа цалингүй чөлөө авахаар шийдсэн.

- Цалингүй хагас жил явах хүндрэлтэй биш үү?

- Мөнгөний үнэ цэнийг улам ихээр ойлгож эхэлж байна. Хэмнээд амьдарч сурч байгаа. Саявтар БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гынхегийн намтарыг уншаад энэ тал дээр нэлээд сургамж аваад урамтай байгаа шүү.

-Шилдэг гучид үлдэх найдвар хэр байна вэ?

- Анх Шилдэг-90 тэйгээ танилцсаны дараа багийн зохион байгуулалтанд орж, сорил даалгавар биелүүлж эхлэх үед мэдлэгийн түвшин, ур чадвараараа өрсөлдөнө хэмээн өөртөө итгэлтэй байлаа. Гэвч төслийг удирдах албаны төлөвлөгөө, зохион байгуулалтын дагуу Удирдлагын академи, Илтгэх урлагийн сургалтанд хамрагдах, мэтгэлцэх арга барилд суралцах зэрэг чадваржуулах сургалтуудаар оролцогч нарыг боловсруулах явцад  анхны  “бардам”  бодолд минь өөрчлөлт орсон. Мэдлэг дундрашгүй, хүний нөөц бололцоо хязгааргүй юм байна гэдгийг алхам тутамдаа ухаарч, суралцсаар л явна. Мэдлэг, ур чадвараас гадна төслийн зүгээс олгож буй сургалтуудаас өөрийгөө илэрхийлэх ур чадвар, манлайлалын арга ухаан зэрэг аливаа мэдлэг, мэдээллийг маш түргэн хугацаанд өөртөө шингээж боловсруулаад өрсөлдөөнт сорил, даалгавартаа хэрхэн ашиглаж чадах самбаа, хурд, багаар ажиллах чадвараас шалтгаалж, Шилдэг-30 д үлдэх эсэх минь шийдэгдэх болов уу.

- Эхний хасалтыг залуус янз бүрээр хүлээж авсан. Таны хувьд?

-Баг доторх хасалтын дүрэм нэлээд амаргүй сорил байлаа. Хамт олон гэдэг сэтгэлээр хандаж байсан нэгнээбагаасаа хасна гэж онцлох, бүүр гурван хүний нэрийг цохно  гэдэг төслийн явцад тулгарсан хүнд үе байсан. Багийн хасалт ойртох тусам нойр хүрэхгүй, сэтгэл зовиуртай. Харин хасалтын даалгаврын ард гарсаны дараа суралцах шаардлагатай давааны нэг байжээ гэж бодогдож байсан шүү. Дараа нь нэвтрүүлгээ үзэж байхад, багийн гишүүн Ренчинбумба өөрийгөө хасна гэж хэлэхийг сонсоод зогтуссан. Хүн  эхлээд өөртөө  дүн шинжилгээ хийж, дараа нь бусдад шүүмжлэлтэй хандах учиртай атал би зөвхөн бусдаас алдааг хайж, бусдыг хасах гэж байсандаа их ичсэн.

-Оролцогч нар олон нийтэд танигдаж эхэлсэн. Хувь хүнд ирэх олон нийтийн хандлагыг хэрхэн мэдэрч байна вэ?

-Ямар нэг хэмжээгээр олонд танигдаж эхэлсэн нь ажиглагддаг. Төсөл эхлээд удаагүй байхад, УТШМ гэдэг нэрэнд сүрдэх маягтай ханддаг байсан бол одоо энэхүү төслийнхөө нэрийг өндөрт өргөхийг чин сэтгэлээсээ хичээх болж, өөрийн үг яриа, алхам бүрээ тэр ч байтугай хувцаслалтандаа ч анхаарах болсон. Бусдын анхааралд өртөх сайхан ч тэр чинээгээр үүрэг хариуцлага дагаад ирдэг юм байна.

- Баярлалаа, танд амжилт хүсье. Бусад оролцогч нартаа хандаж юу хэлэх вэ?

- Төсөлд оролцох шийдвэр гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Реклам намайг сэдэлжүүлж байсан ч, Кератив клубын гишүүдийн оролцсон нэвтрүүлгийг үзээд төслийг хэрэгжүүлэх шаардлага, зорилго санаанд нийцсэн учраас төсөлд оролцох шийдвэрийг гаргасан. Шийдвэр минь зөв байжээ гэдгийг төсөлд оролцох цаг мөч бүртээ мэдэрч байна. Эдийн засагчаас салбар бүрийн мэдлэгийг шаарддаг бол улс төрч болохыг хүсэгч нараас тал бүрийн мэдлэгээс гадна бусдын төлөө гэсэн чин эрмэлзэл, гуйвашгүй чигч зан чанар, мятрашгүй дайчин байдлыг шаарддагаараа онцлог юм байна. Эдгээр чанарууд миний дотор идэвхгүй оршиж байсанг сэрээж буйдаа олзуурхдаг. Бусад шилдэг оролцогчид маань ч өөрийгөө шинээр танин мэдэж өөрчлөгдөж байгаа гэдэгт  эргэлзэхгүй байна.

Эцэст нь хэлэхэд, давтагдашгүй араншин, төлөвшилтэй 90 хүнийг нэг багц “сум” мэт эвлүүлэн, чанаржуулж яваа УТШМ төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч, дэмжигч байгууллага, гүйцэтгэх албаны багийнхандаа талархалаа илэрхийлье.

Ярилцсанд баярлалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    4 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    8 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    1 цаг 54 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    2 цаг 9 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    2 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    2 цаг 27 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    2 цаг 30 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    2 цаг 38 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    2 цаг 43 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    2 цаг 52 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    2 цаг 56 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    3 цаг 1 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    4 цаг 31 мин
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
    5 цаг 8 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
    5 цаг 26 мин
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
    6 цаг 13 мин
  • Дэлхийн “Хүмүүнлэгийн өдөр” тохиож байна
    7 цаг 17 мин
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын урлагийн их наадамд УСУГ тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо
    7 цаг 39 мин
  • Ялалтын баярыг угтаж Москва хотын аюулгүй байдлыг онцгой горимд шилжүүлэв
    8 цаг 12 мин
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
    8 цаг 25 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК