Баянгол дүүүргийг 12-р хороо “Асай” эмнэлгийн гадна автомашинаас эд зүйлээ алдлаа гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийхэд тус хороонд оршин суух 24 настай эрэгтэй Э гэгчийн автомашины бүтээлгийг Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 23 настай Б гэгч нь бусадтай бүлэглэн Ниссан Сивик маркын автомашин ашиглан хулгайлж байсныг илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравүугаар хэлтэст өнгөрсөн есдүгээр сараас 11-р сар хүртэл нийт 17 удаагийн үйлдлээр бусдын тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж, машин дотроос эд зүйл хулгайлж байсан 23- 25 настай Б, Г гэгч нарыг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй юм байна. Тухайн этгээдүүд нь шөнийн цагаар гэрэлтүүлэггүй газар тавьсан тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж, хулгайлж болох эд зүйлийг нь авч, бусдад дамлан борлуулдаг байсныг тогтоожээ. Тиймээс тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, гэрэлтүүлэгтэй талбайд байрлуулах, боломжгүй бол тухайн тээврийн хэрэгсэлд дохиолол тавиулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (1)