Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүргийн 15-р хороонд мөрийтэй тоглоод байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах 36-р байранд 34 настай эмэгтэй Ц гэгч нь бусдыг зохион байгуулалттайгаар, хууль бусаар покер тоглуулж байсныг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.Мөн Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, 24-р байранд мөрийтэй тоглоод байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад Баянгол дүүргийн наймдугаар хороонд оршин суух Г гэгч нь мөрийтэй тоглоом тоглуулж байсан аж. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээс хэлтсээс шалгалтын ажиллагаа хийж байгаа юм байна. Эд мөрийн баримтаар 16 орчим сая төгрөг, БНСУ-ын нэг сая вон хураанд авч, эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/






















































