Баянзүрх зүүргийн наймдугаар хороо, 68-р сургуулийн "Рашаант" дэлгүүрийн үүдэнд нас барсан хүн байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийхэд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух 51 настай эмэгтэй Г гэгчийг тус хороонд оршин суух 32 настай эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ мэсний зүйлээр амь насыг нь хохироосон хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ мэт согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулж, амь насанд халдах тохиолдол ихэсч байгаа юм.Д.Ундрах /24tsag.mn/






















































