АН: Улс төрийн намуудын тухай хуулийг баталсаны дараа их хурлаа хийнэ
АН-ын ҮЗХ-ний хуралдаан төрийн ордонд болж байна. Хурлаар АН, МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах асуудал, АН-ын их хурлын тов, Шинэ Засгийн газрын бүтцийн асуудал гэсэн гурван асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ҮЗХ-ний гишүүдийн олонхи нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах урилгыг зөв гэж үзжээ. Мөн түүнчлэн улс төрийн голлох намууд зөвшилцөлд хүрч улстөрийн намуудын тухай хуулийг УИХ-ын намрын чуулганы хугацаанд батлах нь зүйтэй гэж үзжээ. Мөн АН энэ сарын 08-ний өдөр хуралдахаар товлоод байсан Их Хурлаа улстөрийн намуудын тухай хуулийг шинэчлэн батлахтай уялдуулан хуралдуулах шаардлагатай гэж үзсэн байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар АН-ын Их хурал ирэх оны 5-р сар хүртэл хойшилж байгаа бололтой.
Сэтгэгдэл (1)