Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан зураач Х.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын “Түүчээ цаг” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгджээ.
Энэ үзэсгэлэнд ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэн, анхдагчид болох С.Зориг, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан, Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нараас эхлээд өлсгөлөнд оролцсон 404 хүний хөргийг бүтээснээ дэлгэн үзүүлсэн байна.

“Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаар ард түмнийг ардчилалд уриалж буйг, 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны анхны цуглаан, МУГЖ Д.Сосорбарамын илтгэл тавьж буй хаврын жагсаал, анхдагчид МАХН-ын Төв хороонд өргөх бичиг барихаар явж байгаа зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрслэн харуулжээ.
Зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын энэхүү үзэсгэлэн СCАЖЯ, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна.

Сэтгэгдэл (1)