Ямар ч газрын дарга, удирдлага нь солигдохоор өөрийн баг хамт олноо бүрдүүлж, итгэлтэй хүмүүсээ албан тушаалд томилж эхэлдэг. Үүнийг жишгээр ШШГЕГ-ын даргаар томилогдоод байгаа бригадын генерал Б.Билэгт ч мөн өөрийн баг хамт олноо бүрдүүлээд эхэлжээ. Тухайлбал, Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад нь Захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Адъяабазарыг ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга болгосон байна. Мөн ЦЕГ-ын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ш.Эрхэмбаярыг ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ.Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (2)