Өнгөрсөн амралтын өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн биед халдсан хэд хэдэн хэрэг гарчээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Hоmе-рlаzа" төвийн урд "Тоуоtа Сrоwn" маркийн авто машины жолооч Б гэгч нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, замын цагдаагийн тасгийн албан хаагчийн биед халдсан байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэрэл” төвийн замын урд "Тоуоta Рrius" маркийн автомашины жолооч У архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодсон байна. Уг хэргүүдийг шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/























































