ОСГОХ ВИЙ
Өвлийн дунд сар эхэлж хүйтний эрч чангарч байна. Ийм үед цагдаагийн байгууллагад хүний эмь нас эрсдэж осгож үхсэн дуудлага цөөнгүй ирдэг.
Гол төлөв архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болдог учраас хааяа балгачихдаг нэгэндээ хамжааргатай байхыг сануулахад илүүдэхгүй. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хүн нас барсан байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад 50-55 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс осгож үхсэн нь тогтоогдсон байна.
Жам юм шиг өвөл болохоор л осгож үхдэг гэж ойлгож болохгүй. Харилцаа холбоо сайжирсан энэ үед та бүхэн энд тэнд архи ууж согстсон байдалтай хүн таарвал хүргээд өгөх боломжгүй бол цагдаад мэдэгдээд тус болвол нэг ч гэсэн хүний амь эрсдэхгүй байх магадлалтай.

ШИНЭ ЖИЛ БОЛЛОО
Шинэ жил боллоо гэж хүүхэд хөгшидгүй баярлан цэнгэдэг. Албан байгууллага анд нөхдөөрөө өргөн хүрээнд тэмдэглэх болсон энэ баяртай зэрэгцэн гардаг томоохон эрсдэл бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж осгож үхэх явдал байдаг. Дэндүү их баяр хөөр, дэврүүн сэтгэлээ дарж чадалгүй согтож, машин барьж авто замын осол гаргах, амь насаа алдах, бэртэж гэмтэж байсан олон жишээг бид урьд онуудад гарч байсан үйлдлүүдээс харж болно.
Иймээс хүйтний эрч чангарч, шинэ жилийн баяр ойртож байгаа энэ үед бид ОСГОХ ВИИ гэсэн сэрэмжлүүлгийг ӨНӨӨДРИЙН СЭДЭВ-ээрээ онцоллоо.

Д.Ундрах /24tsag.mn/

Сэтгэгдэл (1)