Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI
хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ
муудалцаж, хүйтэн мэс буюу хайчаар хэд хэдэн удаа хатгаж амь насыг
хөнөөсөн байдаг.Тэгвэл Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өнгөрсөн наймдугаар сард болд түүнд шүүхээс эхнэрээ онц хэрцгий аргаа хөнөөсөн, удаа дараа тарчлаан зовоосон гэдэг үндэслэлээр 23 жил 9 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарсан юм.
Тэгвэл түүний өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гарсанаар гомдлыг энэ сарын 5-нд хэлэлцэхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (4)