Монгол дахь НҮБ-аас 2011 оноос эхэлж анх удаа Хүний эрхийг хамгаалах , гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад онцгой амжилт гаргасан иргэний нийгмийн байгууллага, хувь хүнд “БАХАРХАЛЫН ШАГНАЛ ”-ыг олгож байгаа билээ. Энэ удаагийн 4 дэх “БАХАРХАЛЫН ШАГНАЛ”-ыг өсвөр залуу үеийн бэлгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал зуршилтай болгоход чиглэгдсэн мэдээлэл сурталчилгааг идэвхижүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор нийт сонин, сэтгүүл, веб сайт, радио,телевизийн төрлөөр шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, шалгаруулж дүгнэлээ.Сонин сэтгүүлийн төрөлд I байранд "Гэрэг" сэтгүүлийн сурвалжлагч Г.Ариунзул, У.Бямбадаш нарын "Бэлтгэлгүй бэлгийн амьдрал" бүтээл, II байранд "Ардчилал" сонины сурвалжлагч Б.Цэдэвсүрэнгийн "Хамаатай хамгийн их хамаатай боловсрол" бүтээл, “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Б.Цэцэгдэлгэрийн "Facebook-ээр түгдэг албан бус мэдээлэл өсвөр насныханд хор болж байна" бүтээл, III байранд "Ардчилал" сонины сурвалжлагч Б.Ганбилэгийн "Том хүний яриаг гэр бүлийн сэдэв болговол" бүтээл, "Өнөөдлөр сонины сурвалжлагч Ч.Болортуяагийн "Миний мэдэхгүй тоглоом" бүтээл тус тус шалгарлаа. Мөн энэ төрөлд тусгай байрын шагналд Үндэсний шуудан” сонины сурвалжлагч Г.Нацаг-Эрдэнийн "Бид ирээдүйгээ хамгаалж чадах уу?" бүтээл, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Энхтуулын "Утаснаас уяатай өнждөг өсвөр насныханг тандъя" бүтээл тус тус шалгарлаа.
Вэб сайтын төрөлд I байранд www.soronznews.mn сайтын сурвалжлагч Ж.Нарангаравын "Тусч Мэргэнхүүгийн тун чухал хичээл" бүтээл, II байранд www.zindaa.mn сайтын сурвалжлагч Б.Баярмаагийн "Ахлах ангийнханд үе тэнгийнхэн нь л тусалж чадна" бүтээл, www.assa.mn сайтын сурвалжлагч Б.Сэвжидмаагийн "Хайрла, гэхдээ хариуцлагатайгаар" бүтээл, III байранд www.olloo.mn сайтын сурвалжлагч Б.Сансартуяагийн "Нэгэн бүсгүйн түүх" бүтээл, www.morningnews.mn сайтын сурвалжлагч С.Туулын "Сюзан Сондор хоёрын яриа буюу эрүүл мэндийн боловсролыг эрхэмлэцгээе" бүтээл, тус тус шалгарлаа. Мөн энэ төрөлд тусгай байрын шагналд www.24tsag.mn сайтын сурвалжлагч Д.Идэржаргалын "Ганцаардсан, “Хориотой” бэлгийн боловсрол гундуухан алхаж явна" бүтээл, www.vip76.mn сайтын сурвалжлагч А.Сэвжидийн "Ааваа би аав болно" бүтээл тус тус шалгарлаа.
Телевиз, радиогийн төрөлд оролцогчдын тоо шаардлагын хэмжээнд хүрээгүй тул эхний нэг, хоёрдугаар байрыг эзлүүлсэнгүй. Харин III байранд "Эмонг Монголиа" студийн найруулагч Б.Должинсүрэнгийн бэлтгэсэн "Show Me" өсвөр үеийн цуврал нэвтрүүлэг, “Шинэ Монгол” радиогийн сурвалжлагч Б.Энхтуулын бэлтгэсэн "Эрүүл мэндийн цаг" цуврал нэвтрүүлэг тус тус шалгарлаа. Мөн энэ төрөлд тусгай байрын шагналд "Перспектив" студийн бэлтгэсэн ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэтгийлэх сэдвээр бэлтгэсэн телевизийн цуврал шторкууд, МҮОНР-ийн сурвалжлагч Ю.Гантөмөрийн бэлтгэсэн “Аавтай хүн аргай торго шиг байдаг юм” нэвтрүүлэг тус тус шалгарлаа.
Шагналыг Дэлхийн нийтийн анхаарлыг ХДХВ/ДОХ-ын асуудалд хандуулах олон улсын өдөр 2014 оны 12 дугаар сарын 1-нд Чингис хааны талбайд болсон "Бид хамтдаа сэргийлж чадна" залуучуудын нэгдсэн арга хэмжээний үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч доктор Су Ньюн У, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн зохицуулагч Д.Алтанчимэг, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар нар болон албаны бусад хүмүүс гардуулж баяр хүргэлээ.
Энэхүү арга хэмжээг НҮБ болон "Оюуны дархлаа" ТББ хамтран зохион байгуулсан юм.























































