Өчигдөр орой 16.30 минутын орчимд Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “PBS” телевизийн байр руу 30-40 хүн дайрч орон техник хэрэгслийг эвдэж сүйтгэн ажлаа хийж байсан сэтгүүлчдийг нь хэл амаар доромжилсон байна. Энэ талаар дөнгөж сая “PBS” телевизийн захирал П.Болдсайхан хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. “PBS” телевизийн захирал П.Болдсайхан “PBS” телевиз Дорнод аймгийн АН-ын байранд оффис түрээсэлж ажилладаг болохоос биш ямар нэгэн улс төрийн байгууллага, нам эвслээс хараат бус. Гэтэл АН-ын гишүүд намынхаа дотоод зөрчлийг манай телевизийн үйл ажиллагаатай андууран телевизийн байр руу дайран орлоо. Бид хууль хяналтын байгууллагад хандсан “PBS” телевизийн хохирлыг хурдан барагдуулж өгөхийг хүсэж байна” гэв. Тодруулбал, Өчигдөр Дорнод аймгийн АН-ын гишүүд Засаг дарга С.Ганбатааг огцрохыг шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсанаас үүдэж энэхүү дайралтыг хийжээ.
Д.Дуулим
























































Сэтгэгдэл (1)