
Монгол, Франц улсын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн II хуралдаан энэ сарын 8-нд Улаанбаатарт болно. Хуралдаанаар хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, соёлын салбарын харилцааны тодорхой асуудлаар санал солилцох юм. Хуралдааныг Францын Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Францын иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Матиас Факл даргалах юм байна. Мөн тэрбээр Монгол Улсад ажлын айлчлал хийж, Ерөнхий сайд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, Үйлдвэр, хөдөө аж ахуй болон Уул уурхай, эрчим хүчний сайдтай уулзах хүсэлт гаргажээ.