Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар гэмт хэрэгт холбогдогчдийн 6896 буюу 63.8 хувийг 18-35 насны залуучууд, 5495 буюу 50.9 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байгаа бол нийт гэмт хэрэг үйлдэгсдийн 2328 буюу 21.6 нь согтуугаар, 1488 буюу 13.8 хувь нь гэмт хэргийг бүлэглэн, 492 буюу 4.6 хувийг урьд ял шийтгэгдсэн хүмүүс үйлдсэн байна.Архидан согтуурсаны улмаас гэмт хэрэг үйлдэх, холбогдох, гэмт халдлагад өртөх явдал нийт гэмт хэргийн тодорхой хувийг эзэлж, хүйтний улиралд архидан согтуурсаны улмаас гудамжинд осгож, хөлдөж амь нас, эргүүл мэндээр хохирох нь ихсэх хандлагатай байна. 2013 оны 12 дугаар 01-нээс 2014 оны 01 дүгээр сарын 01- нийг хүртэлх хугацаанд осгож амь насаа алдсан 9 тохиолдол гарсан. Мөн машин дотор угаартсан 1, гэртээ шатсан 2 тохиолдол бүртгэгдэн шалгагдсан. Хулгай, зам тээврийн осол, зөрчил, танхайрах гэмт хэргүүд зонхилон үйлдэгдэгдэж, дээрэм, булаалтын гэмт хэрэг өсөх хандлагатай болсон. Өнгөрсөн оны 12 дугаар сарын хугацаанд хүний амь насыг санаатайгаар хохироосон, гэмт хэрэг 8 бүртгэгдэн шалгагдсэн. Эдгээр хэргүүд нь найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн хүмүүс архидан согтуурч маргалдсаны улмаас согтуугаар үйлэгдсэн байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэх, архи хэтрүүлэн хэрэглэх нэгэндээ шаардлага тавьж, болиулах, архигүй баяр тэмдэглэхийг уриалах, шөнө, оройн цагаар анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүдүүдэд тавих, хараа хяналтыг сайжруулах шаардлагатайг сэрэмжпүүлж байна. Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан салют, протехникийн хэрэгслийг зөшөөрөгдсөн газраас худалдаж авах, мэргэжпийн хүмүүсээр буудлага хийлгэх шаардлагатай.
Өнгөрсөн оны баярын өдрүүдэд “Очир-Ундраа”,”Протек” гэсэн 2 газарт салют болон протехникийн хэрэгслийг худалдах зөвшөөрлийг олгож, тухайн газрын мэргэжпийн ажилтнууд буудлгыг хийж өгч байсан. Мөн гар дээрээс худалдан авах явдлыг таслан зогсоож, хяналт тавьж ажилласнаар иргэд гэмтэж бэртэх, амь насаа алдсах тохиолдол гараагүй.
Д.Ундрах /24tsag.mn/
























































