Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний танидаг хүн А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тодруулбал, хэргийн шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болж шүүгдэгч А.Мэндбаярын чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих шийдвэр гарсан. Улмаар давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн А.Мэндбаярыг өршөөлөөр суллагдах боломжтой, энэ хүнийг насаар нь хорих ёстой хэмээгээд Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Тэгвэл өнөөдөр уг хурал Дээд шүүхийн танхимд болж, шийдвэрээ гаргалаа. Шүүхээс түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялын шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Шүүх хурлын шийдвэрийг бүрэн эхээр нь удахгүй хүргэнэ.Д.Ундрах/24tsag.mn/
























































