Хэн болох нь тодорхойгүй цогцос олдсон байна. Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад 155-160 см урттай, бор өнгийн хүрэм, хар ногоон малгайтай цамц, цэнхэр өнгийн цагаан канттай бэлтгэлийн өмд, урт хар түрийтэй гуталтай хэн болох нь тодорхойгүй 50-55 орчим насны эрэгтэй хүн осгож нас барсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсийнхэн шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/
























































