Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13 гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08:31 цагт өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн гал унтраах тасгийг очиход 5 ханатай гэр бүрэн шатаж, иргэн Б-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшин, 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 3х4 метрийн хэмжээтэй амбаар тус, тус галын дөлд хайрагдаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг Аврах гал унтраах 34 дүгээр ангийн гал унтраах тасгийг очиход И-ийн 4.5х5.5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Хоногийн хугацаанд гал түймрийн улмаас байшин 3, гэр 1, амбаар 2, хог 1, зөрчлийн 6 удаагийн дуудлагыг хүлээн авч ажилласан.
Д.Ундрах /24tsag.mn/
























































