Өчигдөр Увс аймгийн Улаангом сумын иргэн Ч-ээс Онцгой байдлын газарт микроавтобус цасанд дарагдлаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Говь-Алтай аймгаас оюутан тээвэрлэж яваа хоёр микроавтобус Наранбулаг сумаас нааш 50-иад км-т цасанд суусан байна. Тиймээс Онцгой байдлын албан хаагчид хаагчид “Фургон” автомашинтай гарч, Улаангом сумаас 25 км орчим газар хоёр микроавтобус татан гаргасан байна. Дээрх микроавтобусанд нийт 42 хүн зорчиж байсан бөгөөд 26 эмэгтэй, 14 эрэгтэй, 0-3 насны хоёр хүүхэд байжээ.
Б.Чимэг