Сэтгүүлчдийг хориглохгүй, бусдыг нь гаргахгүй
Оройн зургаан цаг хүртэл хэнийг ч гаргахгүйТөрийн ордныг тойрсон соёмботой хашааны арын хоёр хаалганд 60 гаруй хүн зогсоод “Үнийн хөөрөгдлийг зогсоо, Валютын өсөлтийг буулга”, “Шаардлагын хариуг өг, Засгийн газар огцор” гэх үгсийг хоолой нийлүүлэн хашгирч байна. Тэд өнөөдрийн оройн 18 цаг хүртэл ийнхүү зогсохоо хэллээ. МҮЭХ-ны нийт 120 гаруй хүн хоёр хаалганд 30, 30-аараа ээлжлэн зогсоцгоож байгаа аж. Ингэж зогсохдоо ордон руу орсоныг нь байцааж, буцааж гаргахгүй гэдгээ сануулж байлаа. Хэрэв эргээд гаргахгүй гэж сануулсаар байтал “хохирвол” ҮЭ-ийн гишүүдээс бус төрийн өндөрлөгүүдээс хариуцлага нэхэх хэрэгтэй гэдгийг тэнд зогсоо шар хантаазтангууд хэлж байсан юм.
Машинтай болон машингүй хүмүүсийг оруулахгүй гэж айлгаад, оруулахаар боллоо гэхдээ гаргахгүй шүү гэж бас нэмж сануулаад байгаа. Ажил тарах 18 цаг хүртэл Төрийн ордон орсон л бол гардаггүй “шорон” болж хувирч байна. “Бид зайлшгүй шаардлагатай гэсэн эмэгтэйчүүд, хөгшчүүд, жирэмсэн хүнийг бол ойлгоод гаргаад байгаа, бас сэтгүүлчдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа” гэж зүүн хаалгыг хаасан нэг эмэгтэй хэллээ.
“Дэмжээд байсан чинь харин дэмий байж шүү”
Баруун хойд хаалган дээр сануулгыг нь сонсоод дотогш орчихсон хэрнээ “Арай ч үгүй байлгүй, дамшиглаад” гэж бодсон бололтой хоёр хүн гарахыг хичээн маргалдаж зогслоо. ҮЭ-ийнхэн эгнэн зогсоод “Ороход чинь хэлээ биз дээ, 18 цаг хүртэл гаргахгүй” гээд буруу тийшээ, зам руу харан, нуруугаараа хаан зогсоцгооно. Дийлэнх нь эмэгтэйчүүд байсан болохоор өнөөх хоёр хүн хүчээ хэрэглэх гэсэн ч чадаагүй бололтой. Настайвтар эрэгтэй нь “Та нарыг чинь харин дэмжээд байсан чинь дэмий юм байна, буруу тийшээ явж байгаа байх нь” гэж гомдоллож байв. Түүний өөдөөс “Дэмжээд гэнэ шүү, ард түмнийхээ төлөө гээд явж байхад жагсаалд ирээгүй юм байж” гээд шууд хэлчихэв. Гэтэл нөгөөдөх нь бид нар буруудсан юм байхгүй, дотогш орсон хүмүүс л гарч ирэхдээ буруудаад байна гэлээ. Өөр нэгэн хүн дотогш орохыг хүссэн ч чадаагүй тул “Хамгаалалтын албаныхан дотогш ороод нөхцөл байдлаа тайлбарлаад, чиглэл аваач ээ” хэмээн ажлыг нь зааж өгч зогсов. Энэ мэтээр Төрийн ордны баруун хойд хаалганд дотогшоо ч, гадагшаа ч “урсгалгүй” нам хаажээ.
Эд зүйл гэмтээвэл арга хэмжээ авна
УИХ-ын гишүүд одоо хуралдаантай байгаа бөгөөд хөдөлгөөн багатай байна гэдгийг ч сэтгүүлчид хэлж байна. Албан хаагч, ажилчид өөр өөрсдийн өрөөндөө ороод ажлаа хийж байгаа, эсвэл өнөөдөр дотогш орж чадахгүй гэдгээ мэдээд гадуур ажилтай яваа бололтой. Хамгаалалтын 20 ажилтан хоёр хаалгандаа хуваагдсан зогсчээ. Амралтын өдрүүдээр шаардлагыг нь чулуудаж, камерыг нь булаасан хэргээр буруутгагдсан албаныхан “Эд зүйл гэмтээвэл бид арга хэмжээ авна” гэсэн мэдэгдлийг хийсэн. Тийм ч учраас одоо битгий л юм эвдэж сүйдлээсэй, эсвэл сүйдэлвэл номхруулчихна гээд хүлээж байгаа бололтой, тэдэн дээр нэмэгдээд 10 орчим цагдаа ажиглалт хийж байлаа. Гэсэн ҮЭ-ийнхэн номхон зогсоод шаардлагуудаа л хашгирцгааж байна. Энэ байдал 18 цагт дуусч ордон руу нэвтэрсэн хүмүүс гарч явна. Тэр үед МҮЭХ-ныхон шаардлагын хариугаа авч чадах эсэх нь тодорхой болох юм.