Нийтийн дууны “Морин хуур” наадам
өнөө жил 25 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 25 хүртэл
дуунуудаа бүртгээд эхний шалгаруулалтаа 28,29-нд хийнэ. Харин хоёрдугаар шат
ирэх сарын эхээр болох бөгөөд наадмын шилдгүүдийг ирэх сарын 15-нд тодруулна. Анх 1987 онд болсон “Морин хуур” наадамд УГЗ Ч.Сангидоржийн “Монгол далай”
дуу түрүүлж байсан бол энэ наадмын түрүүг гурван удаа авсан нэгэн хөгжмийн
зохиолч байдаг нь УГЗ
Б.Бямбабаяр юм. Тэрээр энэ
жил 25 жилийн ойг тохиолдуулан жил жилийн наадмын түрүү дуугаараа CD гаргах гэж байна. Өнөөг хүртэл 24 наадамд 17
хөгжмийн зохиолчийн дуунууд түрүүлжээ. “Морин хуур” наадмыг хоёр жилийн өмнөөс
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж эхэлсэн билээ.
Т.Хулан