Энэ хэрэг өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн 27 дугаар хорооны нутаг “Чингис Соосэ” их сургуулийн аж ахуйн хашаанд гэртээ байсан 22 настай эрэгтэй Г-г орон дээрээ хэвтэж байхад нь гаднаас нь буудаж зүүн гуян тус газар нь гэмтээсэн байна. Нийслэлийн хот тохижилтын газрын анчин, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн 35 настай эрэгтэй О золбин нохой устгах гэж явж байхдаа машин дотор буу алдсанаас ийнхүү хүн гэмтээсэн аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг