Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Баянсэлэнгэ: ЗГ-ын гишүүнийг огцруулахаар санал гаргах нь гишүүдийн бүрэн эрхийн асуудал

2015-2-09
0
ЖИРГЭХ

190f7b6dfcd9aa24original   Төрийн ордонд дөнгөж сая УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хурлын талаарх мэдээллийг тус бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сэтгүүчдэд өгсөн юм.

   Өнөөдөр эвслийн бүлгийн хурлаар нийт дөрвөн хуулийн төслийн талаар санал бодлоо солилцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гишүүн хэлэхдээ "Бүлгийн хурлаар эхлээд Монгол Улсын сайд М.Энхсайханаас мега төслүүдийн талаарх болон Тавантолгойн хэлэлцээрийн явц болон бусад холбогдох асуудлуудаар мэдээлэл сонсчээ. Энэ үеэр уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй М.Энхсайхан сайдаас холбогдох асуултуудыг асууж тодруулав. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөл дээрэ Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагатай холбоотойгоор цөмийн хаягдал, цацраг идэвхит бодисуудыг тээвэрлэх, хадгалах, булшлах гэх зэрэг асуудлуулад хэрхэн хандах талаар ярилцлаа. Ер нь манай бүлэг эхнээсээ Цөмийн энергийн газрыг татан буулгахыг дэмжихгүй байсан. Байр сууриа ч олон удаа илэрхийлж байсан. Одоо татан буугдах шийдвэр гарсан учраас чиг үүргүүдийг нь холбогдох байгууллагуудад хуваагаад өгсөн. Мөн Ерөнхий сайдын дэргэд цөмийн асуудалтай холбоотойгоор комисс байгуулагдаж ажиллахаар болсон. Энэ асуудалтай холбоотойгоор бүлгийн нэгдсэн саналыг хүргүүлнэ.

Дараагийн чухал асуудал нь Засгийн газрын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэв. Манай бүлгийн гишүүд болох Г.Уянга, Л.Цог болон бусад нэр бүхий гишүүдийн хамтаар ЗГ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудлыг Их хурлын даргад өргөн барьсан. Энэ асуудалтай холбогдуулж бүлгий нэгдсэн байр суурь гарах уу. Бүлэг энэ зүйл дээр ямар байр суурьтай оролцох вэ. Ер нь огцруулах цаг нь болсон уу гэх зэрэг асуудлыг өнөөдөр ярилцлаа.

Мөн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай асуудал яригдсан. Үүнтэй холбогдуулах ашигт малтмалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль давхар орж ирсэн. Энэ ордын талаар Шударга ёс эвсэл удаа дараа мэдээлэл хийж байсан. Энэ ордыг ашигласнаар түүхийн онцгой өв соёл устах, байгаль экологийн тэнцвэргүй байдал үүсч болох гэх зэрэг эрсдлийг бодож үзэх хэрэгтэй. Эдгээр асуудлуудыг шалгаж үзэхээр ажлын хэсэг гарч ажилласан. Энэ даширамд хэлэхэд ажлын хэсэг байгуулагдаад өнөөдрийг хүртэл ажиллах үед Шударга ёс эвслийн бүлгийн нэр төрд халдсан мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж харагдсан. Бидний зүгээс ямар нэгэн сонгуулийн шоу хийгээгүй. Нэр хүндэд халдсан, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дахин гарвал шүүх, цагдаагийн байгууллагад хандах болно" гэсэн юм.

DSC09966-640x400_500x500Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс зарим зүйлүүдийг тодрууллаа

-Түрүүхэн АН-ынхан мэдээлэл өгөхдөө ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг ор үндэслэлгүйгээр огцруулах гэж байна хэмээн тайлбарласан. Ер ямар үндэслэлүүдээр огцруулах  саналыг танай бүлгийн гишүүд өргөн барьсан юм бэ?

-Гишүүд энэ асуудлаар ярилцлаа. Хоёр гишүүнээсээ санал бодлыг нь сонслоо. Эрдэнэс Оюутолгой төрийн өмчит компанид хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийг санхүүжилт өгөхөөр энэ оны улсын төсөвт суулгасан байна гэсэн үндэслэл тавьсан. Энэ мөнгийг улсын төсөвт суулгах үйл явц нь ЗГХЭГ-ын даргын гарын үсэгтэйгээр, зөвшөөрөлтэйгээр суулгагдсан байгаа. Өмнө нь бас 455 сая төгрөгийг энэ хуулийн байгууллагад шилжүүлсэн юм байна. Энэ байгууллага нь эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр ажилладаг компани аж.

-Шударга ёс эвслийн бүлэг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг дэмжиж байгаа юу?

-Ер нь манай бүлгийн хоёр гишүүн огцруулах хүсэлтийг өргөн барьсан байгааг Шударга ёс эвслийн бүлгийн үзэл бодол гэж ойлгох нь өрөөсгөл болох байх. Өөрөөр хэлбэл энд хамтарч өргөн барьсан бие даагч гишүүдийн төлөөлөл байгаа. Энэ өргөн баригдсан асуудлууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай яригдчихсан асуудал. Засгийн газрын гишүүнийг огцруулахаар өргөн барих нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх байдаг. Энэ огцруулах саналтай холбоотой холбоотойгоор С.Баярцогт гишүүнийг тойрсон олон асуудал нэг мөр болох байх.
-Гацууртыг ордын хувь хэмжээг заахдаа төрийн мэдэлд 20 хувь гэсэн заал оруулаад ирсэн байна?

-Өнөөдөр ашигт малтмалын тухай хууль нэмэлт оруулснаар тухайн стратегийн ордын нөөцтэй холбогдуулан төрийн хувь хэмжээг тогтооно гэсэн зүйл заалт бий. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулж байгаа нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох, магадгүй хэлбэлзэл гарах байх гэж тайлбарлаж байгаа боловч төр 20 хувийг нь л эзэмших юм байна. Бид үүн дээр санал нийлэхгүй байгаа. Нөөц нь тодорхой болсон энэ ордоос төр эзэмших хувийг 20 хувиар тогтоох юм бол жил, жил хагасын дараагаар ашгийг нь хүртэх боломжтой хэмээн уул уурхайн салбарынхан ярьж байна. Тэгэхээр үүний цаана маш олон хардлага төрүүлэхүйц зүйл байна гэж Шударга ёс эвслийн бүлэг үзсэн.

-Шударга ёс эвслийн бүлэг цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэрхэн үзэж байгаа вэ?

-Засгийн газрын бүтэцэд нэмэлт өөрчлөлт оруулах үед бид эсрэг байр суурьтай байсан. Ер нь Цөмийн энергийн газрыг татан буулгах нь буруу шийдвэр байлаа. Шударга ёс эвслийн уг хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа чуулган болон холбогдох байнгын хороон дээр нь илэрхийлэх болно.
Г.Дорж

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.55.180.155)
    ТЭНЭГ АВГАЙ ТЭР 7 БУУДАЛДАА ОЧИЖ СОЛИОР
    2015 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.11.192.106)
    ENE HUN UGLUUU SEREED UURUUS NI UHAANTAI ERUUL SARUUL HUMUUS UCHNUUN BAIGAA, GEHDE TENEGTSEER TENEGTSEER SUULDEE UIH GISHUUN BOLTLOO BI TENEGTSEN GED DOTROO BODODOG BOLOV UU? BUUR YAJ YU BODOOD OROI UNTADAG BOLOO/ UGLUU SEREED ULAM L TENEGTENE DEE HUU GEED BODOG BOLOV UU
    2015 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.5.206.19)
    Баярцогт, Сайханбилэг нарыг шууд огцруулах хэрэгтэй. Монголын төлөө цохилох зүрх тэдэнд байна уу
    2015 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.20.98)
    БАРУУН ЗҮҮНЭЭ Ч ЯЛГАХГҮЙ, БИЧИГ ҮСЭГ Ч МЭДДЭГ БОЛОВ УУ ГЭМЭЭР ИЙМ ТЭНЭГҮҮД МӨН Ч ИХ БУРАХ ЮМ АА. ЧААВААС. ТЭНЭГ, ТЭНЭГ ЮМ ЯРИАД ТВ, СОНИНГООР ИХ ГАРАХААР МУНДАГ БОЛНО ГЭЖ БОДДОГ ЮМ БОЛОВ УУ ЧААВААС.
    2015 оны 02 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    12 цаг 6 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    12 цаг 57 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    12 цаг 59 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    13 цаг 14 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    13 цаг 21 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК