Монголын “Мизорн технологи” компани Ipad дээр крилл үсгээр бичиж болох программ гаргажээ.

Монголын “Мизорн технологи” компани Ipad дээр крилл үсгээр бичиж болох программ гаргажээ. iPad төхөөрөмжид зориулсан “Тэмдэглэл” нэмэлт программ нь монгол үсгийн стандарт байрлал бүхий гар /драйвер/ агуулсан. Тиймээс энэ программыг ашиглаж өдөр тутмын тэмдэглэл хөтлөх, криллээр бусдад и-мэйл илгээх, фэйсбүүк болон твиттер гэх мэт сошиал хуудсуудад крилл үсгээр бичих боломжтой юм. Тус компани нь "Microsoft" корпорацийн сертификатийг эзэмшигч инженерүүд болон "Apple" корпорацид албан ёсны бүртгэлтэй инженерүүдийн багийн тусламжтэй энэ программыг бүтээсэн байна.
“Мизорн технологи” ХХК нь програм хангамж хөгжүүлэлт, электрон худалдааны систем, мэдээлэл технологийн тусламж үйлчилгээ, бизнесс процесийн загварчлалын шинжилгээ болон шийдэл боловсруулалт зэрэг үйл ажиллагаа явуулдаг юм.