Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч ба олны дургүйцлийг хүргэсэн шийдвэрүүд

2015-3-02
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүүлийн үед гаргасан шийдвэрүүд олон нийтээс маш их эсэргүүцэлтэй тулгараад байна. Монголыг цаазын ялгүй болгохоор зүтгэснээс нь бусдаар түүнийг ингэж “тэнэг, мангар”-аар сүүлийн зургаан жил доромжилсонгүй.
    -22082014-1408687462-985559002-elbegdorjЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүүлийн үед гаргасан шийдвэрүүд олон нийтээс маш их эсэргүүцэлтэй тулгараад байна. Монголыг цаазын ялгүй болгохоор зүтгэснээс нь бусдаар түүнийг ингэж “тэнэг, мангар”-аар сүүлийн зургаан жил доромжилсонгүй. Тэрбээр их хэмжээний татвар нуун дарагдуулсан хэргээр ял сонсоод байсан Жастин Капла нарын гурван хүнд  өнгөрсөн долоо хоногт уучлал үзүүлэв. Мөн өлсгөлөн зарлагчид өөрсдийн захиалагчаар Ерөнхийлөгчийн нэрлэв.  Цаашлаад Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэл, амны гол бай болсон Хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдсоны учрыг ч хүмүүс нилээн сонирхсон юм. Энэ мэт асуудлаас болж Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт хэл, аманд өртөмхий өнжлөө.

Ингээд олон нийтийн дүргүйцлийг хүргэсэн Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлуудыг дахин сөхье.

“Ноён уул”-ын асуудлаар өлсгөлөн зарлахыг Ц.Элбэгдорж уриалсан уу

Бараг 14 хоног шахам “Ноён уул”-ыг ухуулахын эсрэг өлсгөлөн зарласан хүмүүс захиалагчаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлэсэн юм. Тэд Ерөнхийлөгч биднийг өлсгөлөнд уриалсан гэж хэлэв. Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын ордыг ашиглавал хоморгонд нь “Ноён уул”-ын онгон дагшин байдал хөндөгдөх аюултай тул тэд олборлолт явуулах Бороо гоулд компани болон УИХ-ын гишүүдийг уг асуудалд эсрэг байр суурьтай байхыг анхааруулж суулт зарласан. Удалгүй буюу хоёрдугаар сарын 11-ны  өдрөөс асуудал улам хурцдаж өлсгөлөн зарлаж эхэлсэн. Энэ хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх хүнээс асуулга асууж эрх бүхий холбогдох албан тушаалтнуудад нь захидал илгээсэн байдаг. Гэтэл тэдэнд хэн нь ч хариу өгөөгүй. Өвлийн тэсгим хүйтэнд өлсгөлөн зарлагсад эхнээсээ осгож байхад ч тоогоогүй. Бараг хагас сар өвлийн хүйтэнд иргэд гадаа хонож байхад УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Бороо гоулдын төлөөлөл тоож нэг нүдээрээ хараагүй юм. Харин өлсгөлөн зарлахад уриалан дуудсан хүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн зарлахад л хөдөлж эхэлсэн. Удаан хугацаанд чимээгүй байсан Ерөнхийлөгч өөрийг нь өлсгөлөнд зарласан гэх баримт /дуу хураагуурт бичсэн бичлэг/ нь ил болсон даруйд  гэнэт ухаан орж  хэлэлцүүлэгийг зэргийг зохион байгуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүрэгээд авлаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх “Иргэний танхимд” “Ноён уул”-ын эргэн тойронд нэртэй хэлэлцүүлэг болж уг маргааныг эцэслэх арга замыг ярилцсан юм. ЕТГ-ын газрын дарга П.Цагаан “Ерөнхийлөгч Ноён уулыг ухуулын эсрэг байр сууриндаа хэвээрээ байгаа” гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн өмнөөс хийв. Мэдээж ингэж хэлэхээс өөр арга байхгүй. Ерөнхийлөгч яагаад үүнээс өмнө дуугарч болсонгүй вэ. Хүмүүс 14 хоног өвлийн хүйтэнд өдөр, шөнөгүй гадаа сууж байхад дуугүй байсан мөртлөө сонгуулиар хэлсэн амлалтыг нь сануулаад эхлэхэд нь гэнэт хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж эхэлсэн нь түүнийг зөвхөн өөрийгөө боддог гэсэн ойлголтыг олон нийтэд өглөө. Өлсгөлөн зарласан хүмүүсийг эмнэлэгт хүчээр хүргэгдэхээс өмнө ингэж дуугарсан бол Ерөнхийлөгчийг илүү гоё харагдуулах байв.

Спортын салбарыг Төрийн тэргүүн өмчлөхөөр санаархаж эхлэв үү

Монголын хөл бөмбөгийн холбооны тэргүүний сонгуулийг шударга бус болсон хэмээн нэр дэвшигч Б.Мэдрээ хэлж байна. Учир нь тус холбооны тэргүүнийг сонгох санал хураалтад хөлбөмбөгт хамааралтай хүмүүс бус улс төрийн ажил эрхлэгчид оролцсон гэнэ. Тодруулбал, Хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдоод буй А.Ганбаатартай цаашлаад Ерөнхийлөгчтэй холбоотой АН-ын гишүүд тус санал хураалтад оролцож өөрийн хүнээ сонгосон гэх яриа гарч эхэллээ. Хэдэн жилийн өмнө Швейцарьт айлчлахдаа сэтгэлийн хөөрлөөр 2040 оны олимпийн наадам 2050 оны хөлбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохионо хэмээн санамж бичигт хоёр ч удаа гарын үсэг зурсан төрийн тэргүүн маань өөрийн хэвлэл хариуцсан зөвлөх А.Ганбаатарыг Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгуулж чадав. Та бүхэн санаж байвал тус холбооны хуучин дарга Б.Ганболд нь авлига, хээл хахуулын хэргээр олон улсад шуугиан тарьсан. Гэтэл А.Ганбаатар өөрийн хамтрагч Б.Ганболдоо зүгээр өнгөрүүлж, аудитын шалгалт оруулсан хэмээн хэргийг нь хаасан гэдэг.

Энэ мэт Ерөнхийлөгч спортын холбоодыг өөрийн болгох санаархалтай байна хэмээн тус салбарынхан ярьж байна. Бас нэгэн жишээ дурдахад, Ерөнхийлөгч өөрийн зөвлөх Б.Наранбаатарыг Спортын бэлтгэлийн төвийн захирлаар томилсон. Энэ үед Монголын спортын амин сүнс болсон тус байгууллага жинхэнэ уналтанд орсон гэж спортынхон хэлдэг. Мөн боксыг түүний зөвлөх Э.Бадар-Ууган, П.Сэр-Дамба нар, байт харвааг П.Цагаан гээд тэрбээр өөрсдийн хүмүүсийг тавьсаар байгаа юм. Мөн олимпийн хорооны даргаар Д.Дорлигжавыг зүтгүүлсэн ч бүтэлгүйтсэн гэдэг.

Л.Бямбасүрэнгийн хэргээр шоу хийсэн гэв үү

Цагаан сарын өмнө Л.Бямбасүрэн гэх эмэгтэйд Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Тус эмэгтэй нь Ерөнхийлөгчийн уучлалаас өмнө телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийгөө монголчуудад таниулчихсан байв. Тус нэвтрүүлгийг үзвэл тэрбээр олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаад тэсэхээ болиод нөхрөө алсан эмэгтэй мэтээр  ойлгогдож байлаа. Мөн 33 жил уулзаагүй хүүтэй нь Л.Бямбасүрэнг уулзуулсан нь нэвтрүүлгийн гол зүйл байв. Гэтэл удалгүй түүнийг нэг биш хоёр хүн алсан хэмээн гэрчүүд мэдээллэв. Тодруулбал, Л.Бямбасүрэнгийн хувьд 2004 онд нөхрөө нууц амрагийнх нь хамтаар хөнөөж зургаан хүүхдийг өнчрүүлсэн гэж буй юм. Талийгаачийн ар гэрийнхэн телевизийн нэвтрүүлэгт гомдолтой байгаа бөгөөд Л.Бямбасүрэнгээр бүх үнэнийг яриулж, өөрсдөөс нь уучлалт гуйлгаж дахин нэвтрүүлэг хийхийг хүсч байгаа.

Гэхдээ асуудлын гол нь энэ биш юм. Хүн амьдралдаа яаж ч алдаж болно. Л.Бямбасүрэн ч мөн тэдний нэгэн адил л алдсан. Тийм ч учраас хүний өнгөрсөн амьдралыг сөхөөд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг зарим иргэд хэлж байгаа ч Ерөнхийлөгчийг уучлал үзүүлж байгаа хүнээ судалдаггүй гэж олон нийт үзсэн юм.

Нөгөө талаас Ерөнхийлөгч олон нийтийн анхаарлыг татсан хөөрхий эмэгтэйд уучлал үзүүлсэн нь түүнийг гэх хүмүүсийн тоог нэмэгдүүлэх арга байсан байж болно. Ерөнхийлөгч мэдээж уучлал үзүүлэх гэж буй хүнээ судалсан байгаа.  Тэгэхээр хоёр хүнийн аминд хүрснийг мэдсэн гэсэн үг. Хамгийн гол нь Л.Бямбасүрэнг хоёр хүнийг хөнөөсөнд нь бус телевизээр анх танигдсан байдлыг нь Ерөнхийлөгч ашигласан хэмээн хохирогчид ярьж байна.


Жастин Капла ба Ерөнхийлөгч

Бүх хүлээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүллээ. Түүнийг шийдвэрийг монголчууд янз бүрээр л харж байна. Зарим нэг нь бусдын өмнө бөхөлзөж улс орныхоо хуулийг гууль болголоо гэж чичилж байхад нөгөө хэсэг нь олон улсын тавцанд улс орноо харуулсан зөв шийдвэр байлаа гэж байна. Ерөнхийлөгчийн шийдвэр одоо зөв, буруу ч байсан нэгэнт өнгөрсөн. Капла нарыг ялаас мултлах галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн. Гэхдээ хохирлынх нь талыг ч болов төлүүлээд уучлах ёстой байсан гэж  хүмүүс ярьж байна. Ерөнхийлөгч Жастин Каплагийн уучлалын халаалт болгож манай улсын татвараас зайлсхийсэн зарим иргэдэд уучлал үзүүлсэн. Тэднийг ялынхаа талаас илүүг нь биеэрээ идэлсэн. Мөн улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир уучлал үзүүллээ гэж мэдэгдсэн. Харин “Саусгоби сэндс” компанийн удирдлагууд улсад учруулсан хохирлын талаар таг чиг байх юм.  Энэ байдлаараа бол мөнгөтэй, гадны хүчирхэг орны иргэн манай улсын газар шороог ухаж баахан ашиг олдог. Тэгсэн мөртлөө улс орны маань хуулийг уландаа гишгиж, хууль бус зүйл хийж татвараас зугтчихаад эцэс сүүлд нь ял шийтгэлгүйгээр өнгөрөх зүйл газар авах вий дээ. Бид уужуу тайван ухаантайгаа харуулж байна гээд хууль зөрчсөн болгоны толгойг энэ маягаар  илээд суугаад байвал нөгөөдүүл нь ял ч үгүй, учруулсан хохирлоо ч барагдуулахгүйгээр цүнхээ түнтийтэл нь чихэж аваад нутаг орон руугаа буцаад байх юм биш биз гэж иргэд ярьж эхэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • Eronhiilogch 2 (95.114.14.158)
    Гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр. Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж,Авилгийг цэцэглүүлсэн хүн.Хүүгийнхээ нэр нөлөөгөөр алтан загасны эмгэн болж байсан ээж нь хүүгээ шоронд оруулж байж жаахан намжсан.19 настай ажилгүй үеэл нь найз охиндоо 60 саяын үнэтэй машин бэлэглэж тансаглаж байсан. Дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Эхний сонгуулиар шударга байя гээд Гуравдахь ерөнхийлөгчөө шоронд хийсэн.Дараагийн сонгуулиар нь энэрэнгүй байя гээд сулалсан.Гэр бүлийн хүчирхийлэл улам ихсэж байгаа нь энэ хүний гавьяа.Өөрөөгөө л дэлхий даяар рекламдаж явдаг бас нэг гавьяатай. Дээрээ сууриа олохгүй байгаа юм чинь доороо яаж хөлөө олох вэ? Аль ч улс үндэстэн Нэгдүгээрт Улс орныхоо эрх ашгийг,дараа нь ард түмнийхээ эрх ашгийг, хамгийн сүүлд өөрийнхөө эрх ашгийг тавьдаг.200 гаруй жилийн өмнө батлагдсан Хууль цац нь өнөөдрийг хүртэл бараг өөрчлөлгүй. Манайд эрх ашиг нь эсрэгээр,Хууль цац нь тухайн эрх мэдэлтний эрх ашгийн тусын тул
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • eronhiilogch (95.114.14.158)
    44 жил Монгол Улсыг удирдсан Юмжаагийн Цэдэнбал. Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Монголыг Үйлдвэржүүллэж чадсан.Хүнсний,Сүүний,Махны,Гутлын,Төмрийн, Чулууны,Нэхий,...гэх мэт Бас Монголын Хүн амыг бүгдийг бичиг үсэгтэй болгож чадсан.Монголыг Хятад Улсаас хамгаалж чадсан.Монголын газар доорхи баялагыг гадаадынхаар ухуулаагүй.Тэрээр Улсын төлөө,ард түмний төлөө бүх насаа зориулаад буруутсан хүн. Анхны ерөнхийлөгч П. Очирбат.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?_Бүх үйлдвэрүүдийг устгаж чадсан. Авилга, ажилгүйдэл,завхайрал, Гудамжны хүүхдүүдийг бий болгож,Хятадыг үй олноор нь орж ирэх суурийг тавьсан хүн.Бас Монголын баялаг алтыг ухаж гадаадын гар хөл болсон.Юмжаагийн Цэдэнбалын бүх одон медаль хурааж авсан.Ингэснийхээ төлөө 50сая төгрөгний буцалтгүй тусламж,орд харшаар шагнуулсан. Хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабанди.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Хэдэн титэм үгнээс өөр гавьяагүй. Тэрээр сайн ч юм хийгээгүй,муу ч хийгээгүй.Тийм болохоор сайнаар ч, муугаар ч яригдахгүй. Гуравдахь ер
    2015 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    хэвлэлиинхэн ард түмнииг өдөөн хатгасан хагаралдуулсан юмнууд бичихээ болимоор юмаа юмыг салгаж ялгаж дүгнэж чаддаггүй шүүмжилхээс өөр зүйл хиидэггүй хүмүүсиин зугаа гаргаад баих юм аа
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    хэвлэлиинхэн ард түмнииг өдөөн хатгасан хагаралдуулсан юмнууд бичихээ болимоор юмаа юмыг салгаж ялгаж дүгнэж чаддаггүй шүүмжилхээс өөр зүйл хиидэггүй хүмүүсиин зугаа гаргаад баих юм аа
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    хэвлэлиинхэн ард түмнииг өдөөн хатгасан хагаралдуулсан юмнууд бичихээ болимоор юмаа юмыг салгаж ялгаж дүгнэж чаддаггүй шүүмжилхээс өөр зүйл хиидэггүй хүмүүсиин зугаа гаргаад баих юм аа
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    ebe g songoson malnuud odo harj bga biz de uls tord hereggvi hvn awilgatai temtseh gazar shalgaj shalgaach naadahaas chin ih yum garna da gewch ta nar shalgaj diileh bolow u
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    ebe g songoson malnuud odo harj bga biz de uls tord hereggvi hvn awilgatai temtseh gazar shalgaj shalgaach naadahaas chin ih yum garna da gewch ta nar shalgaj diileh bolow u
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    ebe g songoson malnuud odo harj bga biz de uls tord hereggvi hvn awilgatai temtseh gazar shalgaj shalgaach naadahaas chin ih yum garna da gewch ta nar shalgaj diileh bolow u
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    manai erliizuud mongolyn buh erh medliig avlaa odoo muu uher mongolchuud yaj tomrokhyg ni kharya uul uurkhai erh medel mongo horongo baigaa tsagt ed yaval gej
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Хэвлэлийнхэн элбэгдоржийг шүүмжилбэл улс төржсөн болдог.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно Төр засгийг, авилгалчдыг шүүмжилбэл "муу амт", "өө хайгч", "ул шагайгч" болдог, гадаадынхныг "Эх орны минь баялгыг шударга бусаар авч байна" гээд хашгирч орхивоос "Популист" болоод зогсохгүй хамтран ажиллах гэж байсан сайн сайхан хөрөнгө оруулагчдийг үргээж, эх орны хөгжилд хор хохирол авчрагч муухай адгийн тэнэг ХОРЛООЧИН болдог ийм ХАЧИН ОЙЛГОМЖГҮЙ, АВЦАЛДААГҮЙ байдлыг ШУДАРГА ЁС гэх аваас ИЙМ ШУДАРГА ЁС тэр эрлэг тамруугаа арилаг...
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Жастин Капла Монгол иргэншилтэй Монголын хүргэн шүү дээ Элбэгдоржид алсын хараа байхгүй 20 жилийн өмнө МАН ыг хориглох болох байсан юмыг Элбэгдорж эсэргүүцсэн Үр дүнд МАН АН ын бүх засгийн газруудыг огцоруулж Монголын хөгжилд гай тарьсан вирус боллоо Энхбаярыг хатуу шийтгэх байсан юмыг өршөөлийн хуулиар сулласан Даварсан Кимчигийн тагнуул Энхбаяр Монголын ард түмний талцуулах хөгийн санаагаа гүйцээх гэж ард түмнээр өрөвдүүлээд явж байна Жастин Капла Монголын тусгаар тогтнолд халдах хөгийн санаа сэднэ дээ харж л байгаарай
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • Zochin (122.201.31.154)
    Үнэхээр хэлэх үг алга. Монгол орны төлөө гэсэн сэтгэлгүүй хүмүүс олноороо төрд байна аа. Дараагийн сонгуульд арай ухаалаг хандах хэрэг байна аа.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • irgen (103.229.120.195)
    unuudur televizeer garj baigaa " 3 DAY " gesen solongos kino deer yah argagui bayrzogttoi ijilhen dur garj bna lee bur yg schuu ter falkonii nohio gej uzeereu humuusee tegvel ta nar bayrzogt bolon tuunii hamsaatnuudiig yg harna olon jiliin umhu bas l umnud solongost bolj baisan l asuudal unheer
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.193.198)
    Энэ бузар үхээсэй
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • huuli (101.250.249.60)
    Mongol ulsiin huulizyin togtoltsoo shyyhiin baiguullagiig delhiin gutamshig bolgojee.ene ulsad huuli gej baihgyi durtai tonuulchid orj ireed yu ch hiij bolno gedgiig uuchlal hemeeh ene udaagiin zarligaaraa haruullaa.Mongol ulsiin huuliin daguu shyyhiin shiidver ni anhan shatnii shyyh, davj zaaldah shatnii shyyh,hyanaltiin shatnii buyu deed shyyh,deed shyyhiin erunhii shyygch gesen daraalliin daguu shiidegdeed hamgiin syyld erunhiilugchid ochdog shig sanagdah yum. Tegeed uuchlaliig yzyyleh esehiig hargalzan yzeh uchniin shalguur baidag shig. Ene Mongol ulsad maani henii bodlogo yavaad baina daa medehgyi...
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • zochin (150.129.141.110)
    manai erliizuud mongolyn buh erh medliig avlaa odoo muu uher mongolchuud yaj tomrokhyg ni kharya uul uurkhai erh medel mongo horongo baigaa tsagt ed yaval gej
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.1.166)
    ebe g songoson malnuud odo harj bga biz de uls tord hereggvi hvn awilgatai temtseh gazar shalgaj shalgaach naadahaas chin ih yum garna da gewch ta nar shalgaj diileh bolow u
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.51)
    Ийм л болчоод байгаа юм Монгол хїнийг алсан хїн бараг нь шагнуулдаг болоод байх шиг
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.11.115)
    ene novshiig 25 jil hucahiin demjij yvsandaa haramsaj baina.hogiin hudalch
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Энэ нийтлэлийн гарчигийг "Элбэгдорж жинхэнэ нүүр царай, санаа бодлоо илэрхийлсэн өдрүүд" гэсэн бол их оновчтой байх байлаа.
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (77.119.130.94)
    tord luivarchin garhaar iimerhuu zuil heviin uzegdel met bolloo
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.194.68)
    Жастин Капла Монгол иргэншилтэй Монголын хүргэн шүү дээ Элбэгдоржид алсын хараа байхгүй 20 жилийн өмнө МАН ыг хориглох болох байсан юмыг Элбэгдорж эсэргүүцсэн Үр дүнд МАН АН ын бүх засгийн газруудыг огцоруулж Монголын хөгжилд гай тарьсан вирус боллоо Энхбаярыг хатуу шийтгэх байсан юмыг өршөөлийн хуулиар сулласан Даварсан Кимчигийн тагнуул Энхбаяр Монголын ард түмний талцуулах хөгийн санаагаа гүйцээх гэж ард түмнээр өрөвдүүлээд явж байна Жастин Капла Монголын тусгаар тогтнолд халдах хөгийн санаа сэднэ дээ харж л байгаарай
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.41)
    хэвлэлиинхэн ард түмнииг өдөөн хатгасан хагаралдуулсан юмнууд бичихээ болимоор юмаа юмыг салгаж ялгаж дүгнэж чаддаггүй шүүмжилхээс өөр зүйл хиидэггүй хүмүүсиин зугаа гаргаад баих юм аа
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • zzzzzzz (112.72.13.164)
    ovoo um gej bodsiin oron garan bandi bna sh deee
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • zochin (112.72.13.164)
    elbegdorj guya ene mongiig ooroo tolooroi novshooo
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • зочин (124.158.91.33)
    элбэгдорж гуай ардчилал бол эрх чөлөө,эрх чөлөө бол ухамсарласан хариуцлага юм шүү ярьдаг шигээ байгаач ээ ард түмнийг бүү басамжил бүү хошигруул Энхбаяр чамайг бодоход зөв хүн байна шүү
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.122.222)
    НОЁД УРВААЧ НОХОЙ ШАРВААЧ ГЭЖ ЭРТНИЙ ҮГ ТУН ҮНЭН ЮМ ДАА
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.115.36)
    уг хүн нь муу тул төрийн шийдвэр нь бас байгаа онохгүй сул дорой байх юм даа сонголтондоо л харамс даа олон минь
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Tursaikhan (80.109.48.190)
    МУ-н Ерөнхийлөгч хүн өөрийн хийх ажлаа мэдэж бмаар, та бүхэн ч бас өөрийн хийх ажилаа мэддэгтээ утга нэгэн зүйл шүү дээ Хүнийг юм хийх болгонд нь шүүмжлэлтэй ханддаг энэ зангаа больмоор юмдаа аливаа зүйл хийхэд нэгнийгээ дэмжээд явчихдаг бол УЛС орон маань хөгжихөд энүүхэнд бндөө
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.123.185)
    dahij songogdohgui hunii unen nuur tsarai iim bdag ym bna daa bid hunee hezee tanidag bolohiin bol hoshgoruulahaar n doroo l itgedegee bolih tsag boljee
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Хи хи (182.160.38.96)
    Хэвлэлийнхэн элбэгдоржийг шүүмжилбэл улс төржсөн болдог.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно Төр засгийг, авилгалчдыг шүүмжилбэл "муу амт", "өө хайгч", "ул шагайгч" болдог, гадаадынхныг "Эх орны минь баялгыг шударга бусаар авч байна" гээд хашгирч орхивоос "Популист" болоод зогсохгүй хамтран ажиллах гэж байсан сайн сайхан хөрөнгө оруулагчдийг үргээж, эх орны хөгжилд хор хохирол авчрагч муухай адгийн тэнэг ХОРЛООЧИН болдог ийм ХАЧИН ОЙЛГОМЖГҮЙ, АВЦАЛДААГҮЙ байдлыг ШУДАРГА ЁС гэх аваас ИЙМ ШУДАРГА ЁС тэр эрлэг тамруугаа арилаг...
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Хи хи (118.70.170.139)
    Хэвлэлийнхэн маань санаатайгаар улс төржсөн нийтлэл бичээд л байдаг болж. Үүнээс боолоод монголчууд маань дотроо хөлөө жийлцээд л үзэж тараад. Хэвлэлийхэн хор найруулж ард иргэдийн дунд яс хаядаг болоо юу даа.
    2015 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    4 цаг 36 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    5 цаг 15 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    5 цаг 18 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    5 цаг 23 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    5 цаг 24 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    6 цаг 1 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    6 цаг 37 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    6 цаг 54 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    7 цаг 9 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    7 цаг 24 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    7 цаг 29 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    8 цаг 15 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    8 цаг 16 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    8 цаг 34 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    8 цаг 41 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    9 цаг 24 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    9 цаг 26 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    10 цаг 21 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    10 цаг 57 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    10 цаг 58 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК