Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 24-ний ажлын өдрийг нааш нь
татахаар болжээ. 18-нд буюу энэ долоо хоногийн Бямба гаригт ирэх долоо
хоногийн Баасан гаригийн буюу шинийн гуравны өдрийн ажлыг нөхөхөөр
болсон юм байна. Ингэснээр монголчууд шинийн нэгнээс хойш тав хоног буюу
хоёрдугаар сарын 26-ны өдрийг хүртэл амарч, сар шинээ өргөн дэлгэр
тэмдэглэхээр болж байгаа аж.

Луу жилийн шинийн нэгний өдөр энэ сарын 22-ны өдөр тохиож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд ихээр дэлгэрээд байгаа олон өдөр сар шинэ тэмдэглэдэг байдал одоо ч шийдэгдээгүй байна. Нэг сарын өмнө буюу нэгдүгээр сарын 24-нд сар шинэ тэмдэглэсэн хэсэг хүн байгаа билээ.