АНУ-ын алдарт “X
factor” шоу нэвтрүүлгийн санаачлагч “СайКо entertainment”-ын эзэн Саймон Коуэл
дуучин Уитни Хьюстоныг шоуныхаа зөвлөхөөр ажиллах саналыг тавих гэж байжээ.
АНУ-ын алдарт “X factor” шоу нэвтрүүлгийн
санаачлагч “СайКо entertainment”-ын эзэн Саймон Коуэл
дуучин Уитни Хьюстоныг шоуныхаа зөвлөхөөр ажиллах саналыг тавих гэж байжээ. Мөн
“Авъяаслаг Британичууд” шоуны шүүгч Пирс Морган ч мөн адил шоуны зөвлөхөөр
ажиллах хүмүүсийн дунд түүний нэр байсан гэжээ. Саймон Коуэл Хьюстонтой өнөөдөр
уулзаж энэ тухай ярих төлөвлөгөөтэй байсан байна. Хьюстоныг нас барсны дараа Саймон
хэлэхдээ “Жон Леннон, Элвис Пресли, Майкл Жексон, Эми Уайнхаусыг алдсан аймшигт
өдрийг бид санадаг. Одоо харин Уитни Хьюстон. Түүн шиг хүмүүс хово төрдөг юм. Миний
амьдралдаа сонсож байсан хамгийн сайхан хоолойтойй дуучидын нэг байсан” гэжээ.
Б.Ням
Сэтгэгдэл (1)