зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдын шалгалт

2012-2-13
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайдын шалгалт


Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн хороо бүрт 2-3 дэлгүүрээр буюу нийт 293 цэгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн махыг нэг кг-ыг нь 3700, хониныхыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаалж байгаа нь зах зээлийн үнээс дунджаар 2000 гаруй төгрөгөөр хямд байгаа юм.  

Цагаан сар дөхсөн энэ өдрүүдэд хямд махны хэрэгцээ улам нэмэгдэж, дэлгүүрүүдэд худалдан авагчдын урт цуваа үүсэх болсон. Нөгөөтэйгүүр цагаан сарын бууз, баншаа бэлтгэх гэсэн иргэдийн хэрэгцээнд зориулан нийслэлийн дүүрэг болгонд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа ажиллуулж хонины махыг гулуузаар нь худалдаалж эхэлсэн юм. Энэ нь иргэдийн баярын бэлтгэлээ базаах гэсэн хэрэгцээг хэрхэн хангаж байна, махны олдоц, хүртээмж хэр байна, иргэдийн дунд яагаад бухимдал үүсээд байгаагийн учрыг мэдэхээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хотын захын хэд хэдэн дэлгүүрээр орж, гэнэтийн шалгалт хийлээ. Энэ нь автобензин, дизель түлш, өргөн хэрэглээний зарим бараа, бүтээгдэхүүнийг үнийн өсөлтөөс сэргийлэх,  хэт өсөлтөөс хамгаалах асуудлыг долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаатай ч  мөн холбоотой юм.   

Тэрбээр эхлээд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Алтан жолоо” ХХК-ийн “Сансар-32” супермаркетад очлоо. Тус дэлгүүрээр долоо хоногийн гурван өдөрт мах худалдаалж буй бөгөөд нэг удаад нэг хүнд 2-3 уутыг худалддаг ажээ. Гэсэн ч иргэд үүнээс илүү хэмжээгээр авах сонирхолтой байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Энэ жилийн нөөцийн махны чанар өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайн, үнэ хямд байгаа нь эрэлт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Тус дэлгүүрийн  худалдан авагчид нь голдуу байнгынх байдаг тул худалдагч нар хүмүүсээ мэддэг, тиймээс нэг хүн олон дахин дугаарлаж, их хэмжээгээр мах авах боломж бага хэмээгээд, жижиглэнгээр худалдаалж буй нөөцийн мах ченжүүд болон гуанз, зоогийн газрын хэрэгцээд очих боломжгүй гэдгийг худалдагч нар тайлбарлаж байлаа. Нөөцийн махыг хэдийд худалдаалж байгаа талаараа иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байхыг Ерөнхий сайд дэлгүүрийн ажилтнуудад зөвлөлөө.

Засгийн газрын тэргүүн С.Батболд дараагаар нь долоон буудалд, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа гадаа талбайд очлоо.  Хонины мах гулуузаар нь авах боломж бүхий энэ газарт ёстой л нэг бужигнаж үймсэн хүмүүс Ерөнхий сайдыг угтлаа. Танил талдаа мах өгч байна, хангалттай хэмжээгээр авчирч зарахгүй байна, махны ченжүүд бөөнөөр нь авчихаад дамлаж байна, машин ирэхэд тэнд цөөхөн тооны гулууз л байдаг, өглөө ирж дугаар авсан ч одоо болтол мах авч чадаагүй байна гэхчлэн бухимдсан хүмүүс олон байлаа. Нөөцийн махтай холбоотой гарч байгаа бухимдлууд ийм өргөтгөсөн худалдаа хийж байгаа газарт  голдуу гарч байгаа юм байна.

Цагаан сарын баярын ширээнд тавих ууц, жигнэх бууз, баншаа ийм хямд өртөгтэй махаар хийх гэсэн хүмүүсийн эрэлт их байна. Долоон буудал дахь өргөтгөсөн худалдаанас харж байхад махны хангамж байгаа хэдий ч ийм шуугиан, бухимдал үүсгэж байгаа нь зохион байгуулалт тааруухан байгаатай холбоотой гэсэн дүгнэлтийг Ерөнхий сайд хийлээ. Гадаа дугаарлан зогсож буй өндөр настнууд, эмэгтэйчүүдэд мах худалдаж авах давуу эрх олгохыг тэрбээр үүрэг болголоо. Мөн гулуузаар нь худалдаалж байгаа махыг хорооны Засаг даргын Тамгын газраар дамжуулан дунд болон дундаас доош орлоготой өрхүүдэд хүргэх арга хэмжээ авахыг хот болоод дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо. Хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд иргэдээ  мэддэг таньдаг тул ийм урт дараалал, бухимдал үүсэхгүйгээр айл бүрт тэгш хуваарилалт бий болно гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдтай уулзсан, гадаа урт дараалалд зогсож даарч, бухимдсан ахмадууд ч хэлж байсан юм.

Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 2012 оны хавар, зуны улирлын махны нөөцийг дахин нэмж бүрдүүлэх, эх үүсвэрийг шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хангамж нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулж иргэдийн бухимдлыг  арилгахыг Улаанбаатар хотын удирдлагуудад Ерөнхий сайд анхааруулаад, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг оруулах үүрэг өглөө. Монгол Улс 44 сая гаруй толгой малтай. Хүнсний хэрэгцээнд жилд найман сая орчим толгой мал буюу 230-250 мянган тонн мах бэлтгэдэг. Бэлтгэж нийлүүлэх махны хэмжээ энэ жил өссөн хэдий ч иргэдийн хэрэгцээг бүрэн хангахгүй байгаа нь экспортонд, ялангуяа урд хөрш рүү нууцаар гаргаж байгаатай холбоотой гэсэн мэдээллийг нягталж, хяналт тавьж ажиллахыг тагнуул, цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын газрынханд үүрэг болгосон гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ.

Нийслэлд худалдаалж буй махны үнэ ханш  малчны хотхоныхоос даруй гурав дахин өндөр байгаа нь энэ салбарт
ченжүүдийн “ноёрхол“ байсаар байгааг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч энэ далд үйлдлийг таслан зогсоох дорвитой арга хэмжээ авах болно гэдгээ хэллээ. Энэ үеэр хөндөгдсөн бас нэг асуудал бол махны төрөлжсөн зах ажиллуулах тухай байлаа. Ерөнхий сайд хэлэхдээ “Эмээлт” зэрэг хотоос зайдуу газар ийм зах ажиллуулах нь зохимжгүй, иймд иргэдэд ойрхон байхаар газрын асуудлыг шийдэж Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болголоо. Үүний зэрэгцээ нэг удаагийн махны эргэлтийн сангийн хөрөнгийн асуудлыг шийдэж асуудлыг танилцуулахыг салбарын яаманд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (182.160.18.199)
    Чи шалгаад яах вэ гэж
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    2 цаг 3 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    21 цаг 16 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Уржигдар 14 цаг 03 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК