Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 11-13 градус хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй бусад нутгаар үүлшинэ.
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 11-13 градус хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг,төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 24-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.